Түүхий нүүрс түлээд угаарын хийд хорджээ
2019-11-09

 

Шаамар сумын Дулаанхаан тосгоны 3-р хэсэгт оршин суугч 2 иргэн ахуйн нөхцөлд түүхий нүүрс түлэх үед угаарын хийнд хорджээ.

 

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран үзлэг шалгалтыг хийж тосгоны эрүүл мэндийн төвд анхан шатны үзлэг тусламжийг үзүүлэн Дархан уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн байна.

 

Иймд хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэд та бүхэн угаарын хийн аюулаас сэргийлэхийн тулд зуухан дахь шаталт бүрэн явагдаж буй эсэх, зуух бүрэн бүтэн байгаа эсэхийг зайлшгүй шалгаж түлшийг зөв ашиглахыг сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
баярлалаасанаж байя
2019-11-09
иямаа:
түүхий нүүрс ч бай.шахмал түлш ч бай.мод ч бай.бүх төрлийн түлш шатаахад угаарын хий буюу СО ялгаран гарна Иргэд минь дээ тийм болохоор цогштол яндангийн хаалтуур бүү хай цонх бага зэрэг онгорхой байх хэрэгтэй бүрэн цогшилт явагдсаны дараа яндангийн хаалтуурыг бага зэрэг зай үлдээж хаалтуур хаа Зуух чинь бин битүү гадагшаа хий алдхааргүй байлга угаарын хий бусдаасаа хөнгөн учир тааз нь талдаа хуримтлагдаж байдаг бага хүүхдээр гал түлүүлэхдээ сайтар зааварчилж бай дахиад хэлэхэд бүх төрлийн түлшнээс шатаахад угаарын х ий гарна Өвлийн улиралд машин дотор унтахдаа цонх бага зэрэг онгорхой байлга залуу хосууд минь машин дотороо асаалттай орхин дотор нь унтахдаа заавал цонхоо хагас онгорхой байлга
2019-11-09
баярлалаасанаж байя