Амралтын өнгө: Сэтгэлээрээ нэгдсэн залуус шижигнэтэл ажиллаж байна
2019-11-09

 

- Компанийнхаа жижиг майханыг бариад халуун уух зүйлээр үйлчилье гэвэл болох уу

 

- Хоолны материалаа бэлдэж очоод сайхан банштай цай хийж өгвөл боломжтой юу

 

- Бололгүй яахав, манайд газан плитка, том тогоо бий...

 

Ингээд л эрин үеийн залуус интернетээр холбогдож, сэтгэлээрээ нэгдэн Баянхошууны буйдхан гудамжинд "ид шид"-ийг бүтээж байна. 

 

Цэргээс дөнгөж халагдсан халзан бор хүү, "баасан ах"-ын төрсөн өдрийг тэмдэглэлгүй алгасч, амралтын өглөө эртлэн босоод хүрч ирсэн найзууд, ажлын хувцас нь томдсон оюутан охин. Тэд бүгд хүрз жоотуу барьчихсан, шуудай шуудайгаар нь шороо, цемент зөөн "ид шид" бүтээх их үйлсэд хувь нэмрээ оруулсаар...

 

"Хоолоо идээрэй" хэмээн тэднийг дуудах охидууд мөн л сэтгэл тэврээд ирж. Мөнгөө нийлүүлж мах, гурил, аваад банштай цай порхийтэл буцалгачихаад бусдыгаа дайлах. Хүрзээ орхиод хоолоо идэх залуусын хөлс дуслах нь хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлэх мэт.

 

Энэ бол "Ид шид"-ийн орныг бүтээж буй идэр залуус. Тэд ирээдүйд "Ээж, аав нь энэ төвийг барилцаж явлаа" хэмээн хүүхэддээ дурсамж хуучлах хойч үе. Залуус ингэж л сэтгэлээрээ нэгдэн шижигнэтэл ажиллаж буй нь энэ амралтын өнгийг гэгээнээр "сүлж" байна.

 

Магадгүй тэд эндээс хайраа олно. Магадгүй тэд эндээс амьдралаа эхлүүлнэ...Хөлс асгарсан хөдөлмөр хүнийг шагнадаг даа...

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хаана, юу хийгээд байгаа юм бэ
2019-11-10
Demjij baina:
Yamar utsaar holbogdoj oroltsohiin !
2019-11-10
зочин:
Сайхан сэтгэлтэй залуус байна.Та бүхний буян заяа нь дэлгэрэг ээ.
2019-11-09
irgen:
yamar goe medee vee, iim saihan zaluus baidag um baina shdee,,,saihan ireedui hyleej baina
2019-11-09