Дэлхийн аварга хоёроор нэмэгдлээ
11-11

Самбо бөхийн 43 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Чёнжү хотноо өчигдөр өндөрлөлөө. Хэзээнээс дэлхийн шилдэг багийн тоонд багтаж ирсэн Монгол Улс энэ удаа бүх жинд бөхчүүдээ илгээж, нийт 11 медаль хүртсэн төдийгүй эрэгтэй багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарчээ.

 

 

Эрэгтэйчүүдийн 68 кг-д Д.Алтансүх, +100 кг-д Д.Пүрэвдорж нар торолгүй түрүүлж төрийн дууллаа Солонгосын хойгт эгшиглүүлэв.

 

 

Харин байлдааны самбын 90 кг-д Б.Тэнгис мөнгөн медалиар энгэрээ мялааж өөр найман бөх ДАШТ-ий хүрэл медаль зүүсэн байна. Үүнд: эрэгтэй 57 кг-д Ч.Марал-Эрдэнэ, 74 кг-д Н.Хадбаатар, -100 кг-д Б.Серик, эмэгтэй 68 кг-д Ц.Батцэцэг, байлдааны самбын 52 кг-д Г.Ганбаяр, 57 кг-д Н.Тогтохбаяр, 74 кг-д Н.Отгонбаатар, -100 кг-д Т.Ариунболд нар. Дэлхийн аварга цол хүртсэн бөхчүүд тус бүр 3000, дэд аваргууд 2000, хүрэл медальтнууд 1500 ам.долларын шагнал хүртжээ.

 

 

Ш.Баяр

Shuud.mn
Сонин хачин
нарлаг монгол:
Баяр хүргэе!
2019-11-11