УИХ-ын гишүүд мөрийтэй тоглосон эсэхийг мэдээлнэ
11-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Авлигатай тэмцэх газраас сар тутам зохион байгуулдаг хэвлэлийн хурал өнөөдөр /2019.11.11/ 11.00 цагт болно.

 

Энэ хэвлэлийн хурлаар прокуророос өгсөн зөвшөөрлийн дагуу олны анхаарлыг татсан зарим хэргийн талаарх мэдээлэл өгөх юм байна. Тухайлбал бүрэн эрхээ түдгэлзүүлсэн 17 шүүгч, мөнгө угаасан 8 гишүүн, мөрийтэй тоглосон УИХ-ын гишүүд, Дорлигжавын 4 сая долларын асуудал, УИХ-ын гишүүн асан Ч.Сайханбилэг хилээр гарсан эсэх асуудалд албаны хүмүүс хариулт өгөх аж. 

 

Мөн допинг хэрэглэсэн бөхчүүдийн шинжилгээтэй холбоотой асуудлыг шалгуулахаар АТГ-т шилжүүлээд буй. Энэхүү асуудлын шалгалтын талаар мэдээллэх юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
za ashgui tom hereguud ovoo uragshilj baina uu, heden business iig l daramtlaad bsan odoo jinhene luivarchidaa barij baih shig bn
2019-11-11