SOS: Уламжлалт зуух, ханан пийшинтэй айлуудад эрсдэл өндөр байна
2019-11-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Өвлийн үдэш цэлмэг тэнгэр дээрээс тольдохыг, хотын төвийн өндөр барилгуудын орой дээрх гэрэлт үсгийг олж унших хувь нийслэлчүүдэд олдох болов. Тиймээс ч “утаа буурлаа” хэмээн баярлан буй.

 

Хэрэв утаа үнэхээр буурсан бол гавьяа нь сайжруулсан шахмал түлшнийх. Гэвч дулаацах гэж галаа түлсэн найман халуун амь хорвоог орхисон харамсалтай явдал олныг одоо ч түгшээж буй. Амь эрсэдсэн иргэд буруу галлагааны улмаас амиа алдсан гэдгийг албаныхан хэлсэн. Цаашид ч буруу галлавал угаарын хийд хордож амиа алдах эрсдэл гэр хорооллын иргэдийн өмнө бий.

 

Сайжруулсан шахмал түлш хэрэглэж угаарын хийд хордон амиа алдсан өрхийн дийлэнхи нь уламжлалт зуух болон ханан пийшинтэй байжээ.

 

Утааг бууруулах зорилгоор олон жилийн турш олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг нь “Сайжруулсан зуух” хөтөлбөр. Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд /2011-2014/ нийт 170 мянган өрхөд сайжруулсан зуух тараасан боловч өнгөрсөн жилүүдэд өмнө нь хэрэглээнд очсон сайжруулсан зуухнууд элэгдэж эвдэрсэн,  зарим айл өрхүүд зуухаа бусдад зарж үрэгдүүлсэн зэрэг олон шалтгаанаар өнөөдөр гэр хорооллын өрхүүдийн 50 хувь нь уламжлалт ердийн зуухаа хэрэглэсээр байна.

 

Нийслэлийн гэр хороололд 216 мянган өрх амьдарч буй. Айл, өрхийн зуухыг бүртгэлжүүлэхэд 153900 өрх хамрагдсан бөгөөд эдгээрээс 93 мянга нь төслийн буюу сайжруулсан зуухтай байжээ.

 

 

Угаарын хий үүсэх шалтгаан:

 

  1. Нүүрс /түлш/
  2. Зуух
  3. Ядангийн таталт.

 

Шахмал түлш дутуу шатсанаас үүдэн угаарын хий дэгдэж байгааг судлаачид хэлж байна. Дутуу шаталт зуух болон яндангийн таталтаас үүсч буй тул гэр хорооллын иргэд зуухаа сайжруулах нь зүйтэй. Сайжруулсан түлш сайн зууханд бүрэн шатдаг. Хэрэв зуухны битүүмжлэл алдсан, яндангийн таталт муу бол угаарын хий гэр, сууцанд дэгдэх эрсдэл үүсдэг гэдгийг судлаачид хэлж байна.

 

Уламжлалт зууханд сайжруулсан шахмал түлш дутуу шатах эрсдэл өндөр байгаа бол харин ханан пийшинтэй айлуудын яндангийн таталт муу байдаг тул угаарын хий үүсэх эрсдэл бий гэдгийг судлаач Б.Дөлгөөн хэлж байна.

 

"Улаанбаатар анализ" Тинк танк судлаач, Харвардын их сургуулийн магистр, 2007-2010 онд Дэлхийн банкны агаарын бохирдол хариуцсан олон улсын зөвлөхийн туслах, орчуулагчаар ажиллаж байсан эдийн засагч Б.Дөлгөөн сүүлийн үед гараад буй агаарын бохирдол, шахмал түлштэй холбоотой мэдээлэл бүхий илтгэл тавьсан юм (2019.11.09). Тэрбээр гэр хорооллын иргэдэд угаарын хийгээс урьдчилан сэргийлэх үүднээс дараах гурван зөвлөгөөг хүргэсэн.

 

  1. Галаа асаах аргаа өөрчил

 

       2.Яндангаа хөөл, бүү хаа

 

       3.Ханан пийшингээ нурааж, сайжруулсан зуух ав

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Цоо шинэ хэрэглэж үзээгүй нүүрсийг яаж хэрэглэхийг нь зааж өгөөгүй байж амиа алдсан иргэд тэгээд хохь нь уу
2019-11-11
За:
50 хувь нь ханах пийшэнтэй гэвэл ер нь утаа 50 хувь буурах нвь зөв л юм байна л даа
2019-11-11