Зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, бэртжээ
11-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.11.08-09-ны өдөр нийт 545 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 397-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам  тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

 

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-2

 

  • Онхолдох хэлбэрээр-1

 

  •  Мал амьтан мөргөх хэлбэрээр -1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2019.11.09-ний өдрийн 16:30 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын 2-р багийн нутаг “Оросын булаг” гэх газар /аймгийн төвөөс баруун тийш 40км/ асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, зорчигч 52 настай, эрэгтэй У нас барсан.

 

Өнөөдөр Улаанбаатар хотод цас орж,  Завханы нутаг, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр  цасан шуурга шуурна. Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах тул иргэд жолооч та бүхэн автотээврийн бүрэн бүтэн байдлаа хангах, дулаан хувцас, шатахууны нөөцөө бэлтгэн хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Замын цагдаагийн газар маш муу ажиллаж байна
2019-11-12