Австралид онц байдал зарлажээ
2019-11-11

 

Австралийн Квинсленд болон Шинэ Өмнөд Уэльс мужуудын эрх баригчид ойн түймрийн улмаас оршин суугчдаа олноор нь нүүлгэн шилжүүлж байгаа талаар Regnum мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, галд автсан  Австралийн дорнод эргийн бүс нутгуудад  11 дүгээр сарын 11-ний өдөр онц байдал зарласан байна. Энэ бүс нутагт гарсан гал түймрийн улмаас 11 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд гурван хүн амиа алдаж, таван хүн ор сураггүй болжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин