Албаны автомашинаар хүүхдээ хүргэдэг зөрчлүүдийг илрүүлэв
2019-11-11

 

Төрийн албаны зөвлөлөөс Цагдаагийн ерөнхий газартай хамтран Улсын нэгдүгээр сургууль, Орос Монголын хамтарсан гуравдугаар сургууль "British school of English", "Орчлон" зэрэг таван сургууль дээр гэнэтийн хяналт шалгалтыг өнөөдөр /2019.11.11/ хийлээ.

 

Энэхүү шалгалтаар Төрийн албаны тухай хуульд "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ээр төрийн байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахыг хориглосон" гэж заасны дагуу төрийн албан хаагчид албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглаж буй эсэхийг шалгав.

 

Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургууль дээр дараах төрийн албаны автомашинуудаар хүүхдээ хүргэсэн байна.

 

 

Тагнуулын ерөнхий газар 07- 22 УНҮ

 

Гадаадын иргэн харьяатын газар 77- 66 УБҮ

 

Засгийн газрын авто бааз 01-19 УБЗ

 

Тагнуулын ерөнхий газар 06-33 УБҮ

 

Цагдаагийн ерөнхий газар 01-00 УБЗ

 

Цагдаагийн ерөнхий газар 05-36 УНҮ

 

Цагдаагийн ерөнхий газар 80-04 УНЗ

 

Засгийн газрын авто бааз 09-58 УНҮ

 

Иргэний нисэхийн ерөнхий газар 02-83 УБҮ

 

Авлигатай тэмцэх газар 01-94 УБҮ

 

Эрдэнэс таван толгой 56-33 УНО

 

Улсын ерөнхий прокурорын газар 06-71 УБҮ

 

НЗДТГ 06-95 УНҮ

 

Засгийн газрын авто бааз 08-87 УБҮ

 

Улаанбаатар төмөр зам 02-45 УБЗ

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 05-95 УБЗ 

 

Энэ нь зөвхөн нэг сургууль дээр илэрсэн зөрчил юм. Шалгалтын нэгдсэн дүнг Төрийн албаны зөвлөлөөс тун удахгүй танилцуулах аж. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ. 

 

Г.Сүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Хүний юманд хүрз барьсан хужаа шиг улсын машинаар хүүхэдээ зөөх шаардлагагүй жолоочийн хийх ажил ч биш
2019-11-11
Albani mashinaar bolohgui geed baigaam bishuu malaa
2019-11-11
Ажилдаа явах замдаа хуухдээ буулгаж егсен л байгаа биз. Эхлээд ЖДУ-с авсан тэрбумуудаа цэгцлээд, УИХ-ын гишууд нь шантаажилж тендер авч тесвийн менгеер тоглодог юмаа арилга. Дорвитой юм хийж чадахгуй болохоороо жижиг юмаар ноцолдож ажил хийсэн дур узуулэхээ боливол таарна
2019-11-11
ТЭГЭЭД Л БОЛОО:
ТӨРИЙН МАШИНУУДЫГ ӨӨР ӨНГӨТӨЙ ДЭВСГЭРТЭЙ НОМЕРТОЙ БОЛГОЧИХ, АРД ОЛОН ХЯНААД ӨГНӨ
2019-11-11
mongol khumuus ukhaajij , yos surtakhuuntay bolno gej luluu yum bayna daa,
2019-11-11
Энэ ммашины юугаар явдаг билээ бензин энэ бензинийг юугаар худалдаж авдаг билээ Мөнгөөр Энэ мөнгө Хаанас бий болдог билээ Татвар төлөгч нарын мөнгөөр бүрэлддэг энэ дарга нар энэ машинруу 1 гр ч бензин хийхгүй тэгэхээр ямаршуухан хууль бус үйлдэл болохыг үүнээс харж болохоор байна.
2019-11-11
Uursduu iim bj hunees huuli shaardah hereg bn uu?!
2019-11-11
Хобби Логарифм дунд сургуулийн гадуур бол онцгой цагдаагаас авхуулаад нэжгээд бий шүү кк
2019-11-11
Turiin albanii mashiniig har dugaartai bolgohod l bolnoshtee deer ved tiim l bsanshtee
2019-11-11
жолооч нар нь хүргэж өгдөг юм, малаа. чи энэ ашиглагчийн нэг л дээ
2019-11-11
ZOCHIN:
ETSEG HUN EH HUN HURGEJ UGUHGUI BOL UUR HEN HURGEJ UGUHIIIN
2019-11-11
Хүний юманд хүрз барьсан хужаа шиг улсын машинаар хүүхэдээ зөөх шаардлагагүй жолоочийн хийх ажил ч биш
Albani mashinaar bolohgui geed baigaam bishuu malaa
жолооч нар нь хүргэж өгдөг юм, малаа. чи энэ ашиглагчийн нэг л дээ
Шалга:
103 ийн Дарга, нягтлан нар улсын машинаар хувьдаа явдаг шүү дээ
2019-11-11