Агаараар архи нэрнэ
2019-11-11

 

Америкийн Air Co  компани архи хийх өвөрмөц технологи гарган авсан талаар Вести мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, улаан буудайнаас биш харин агаар, уснаас архи гарган авах аргыг эрдэмтэд нээсэн байна. 

 


Эрдэмтдийн хийсэн туршилтуудын дүнд цахилгаан гүйдэл агаарын найрлагад байх нүүрстөрөгчийг этанол болгон хувиргах чадвартай гэдэг нь тогтоогдсон байна. Дараа нь каталит урвалын дүнд  нүүрстөрөгч, хүчилтөрөгч, устөрөгчийн атомууд дахин нэгдэж, үүнээс спирт үүсэх аж. 

 

Энэ аргаар архи үйлдвэрлэхэд их хэмжээний тариалан, талбай хэрэггүй, "архи нэрэх" аппаратыг жижиг өрөөнд суурилуулах бөгөөд цахилгаан болон нарны эрчим хүчээр энэ аппарат ажиллах юм байна.

 

Түүнчлэн ийм аргаар архи нэрэх явц нь агаараас нүүрстөрөгчийг ялган авч байгаа тул агаар цэвэршүүлэх тустай гэнэ.

 

Тиймээс, энэ бүтээгдэхүүн экологийн цэвэр төдийгүй хүрээлэн буй орчинд ашиг тустай гэж Air Co  компани мэдэгджээ.

 

CNBC порталын сэтгүүлч агаараас нэрсэн архийг амсаж үзээд улаанбуудайн архинаас ялгагдах юм огт үгүй гэж мэдэгдсэн байна. 

 

Энэхүү гайхалтай аргаар гарган авсан архийг цахимаар хэдийнэ борлуулж эхлэсэн бөгөөд нэг лонх архи 65 доллараар зарагдаж байгаа аж. Харин ирэх оноос дэлгүүрүүдээр худалдахаар төлөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
БАЗАРДАР...
2019-11-12