ЖДҮХС-гийн зээлийг өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан найман ААН-ийг зарлалаа
2019-11-11

АТГ-аас өнөөдөр (2019.11.11)  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

-УИХ-ын гишүүд мөрийтэй тоглосон гэх хэрэг танайд шалгагдаж байгаа юу?

 

-Мөрийтэй тоглосон гэх асуудал Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэнэ. АТГ-т мөрийтэй тоглосон асуудал шалгагдаагүй.

 

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэрэг ямар шатандаа яваа вэ?

 

-Хэрэг шалгагдаж байгаа. АТГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгах асуудлууд байгаа учраа мөрдөн шалгах ажиллагаа удааширч байна.

 

-Бөхчүүдийн допингийн асуудлын талаар тайлбар өгөөч?

 

-Манайд шалгагдаж байгаа хэргүүдийн нэг. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахуул авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр мөрдөн шалгаж байна.

 

Энэ асуудлыг сүүлийн 10 жилийн байдлаар буюу 2009-2019 оныг хүртэлх хугацаанд шалгаж байна. Энэ хугацаанд шөвгөрсөн 109 бөх бий. Энэ 109 хүнээс дахин шинжилгээ авч, хариуг дэлхийн допингийн эсрэг төвийн Солонгос дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариутай харьцуулан шалгах ажиллагаа хийгдэж байна.

 

-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй холбоотой асуудал шалгагдаж байгаа юу. Гишүүн өөрөө үгүйсгэсэн байгаа.

 

-Д.Тогтохсүрэн гишүүнтэй холбоотой асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ асуудал дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа.

 

-ЖДҮХС-гаас зээл авч, мөнгө угаасан найман гишүүний асуудал яригдаж байна. Нэрийг нь зарлах боломжтой юу?

 

-УИХ-ын гишүүнээс бүрэн эрхийнхээ хүрээнд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллагад хүсэлт ирүүлсэн. Манай  байгууллагаас 08 дугаар сарын 01-ний өдөр хариуг хүргүүлсэн. ЖДҮХС-гийн санхүүжилтэд хамрагдсан иргэн, ААН дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ББСБ, ХЗХ-той хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай хамаарал бүхий 11 иргэн, ААН байгааг тогтоож, уг  аж ахуйн нэгжүүд мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа  эсэхийг тогтоох зорилгоорт тухайн  байгууллагуудын дансны гүйлгээнд шалгалт хийсэн. Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан найман тохиолдол тогтоогдоод шалгаж байна. Энд найман гишүүн гэсэн асуудал яригдаагүй.

 

-Найман аж ахуйн нэгжийг нэрлэж болох уу?

 

-Уран Сэлэнгэ ХХК, Цагийн эрч ХХК, Грийн товер ХХК, Намж Сод ХХК, Цамбагарав трейд ХХК, SAME ХХК, Жигүүрт хөсөг ХХК, TБМТ ХХК гэсэн найман аж ахуйн нэгж ЖДҮХС-аас авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан. Энд мөнгө угаасан бус зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн асуудал яригдаж байгаа.

 

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Тамгын газрын дарга П.Цагаан нарын залилангийн хэргийн талаар?

 

-Ачит Их ХХК-тай холбоотой асуудал шалгагдаж байгаа. Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн, ажиллагаа явагдаж байна.

 

-Шүүгч нарын хэрэг ямар шатандаа яваа вэ?

 

-Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зургаан шүүгчийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Зөвхөн Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийн асуудал яригдаагүй. Бусад шүүгчийг өөр гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
УИХ дарга албан тушаалаа ашиглаж мэргэжлийн бус эгч Батцэцэгийгээ төрийн албанд оруулж , төрийн ажлыг нурааж байгаа асуудлын хаагуур нь АТГ яваад бна вэ? Шудрага байвал яасан юм вэ?
2019-11-11
МАН 2020 онд ялагдана:
ЖДҮЧИН гишүүд нь шоронд орно.
2019-11-11
ахмад иргэн:
хэрэг шалгах ажлыг удаашруулан хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр хэрэгсэхгүй болгох арга барил хуулийн байгууллагууд гаршсан бна ингээд албан тушаалтнууд цагаан захтан хэвээр үлднэ ийм байдлаар монголчуудын дунд рариуцлагын ьогтолцоо алга болж бна эсвэл мөрдөн шалгах ур чадваргүй зөвхөн авилга авч хэргийг хэрэгснргүй болгодог юмуу монголд шүүгчид нэг тэрбумын хадгаламжтай тэд гадаад хэлгүй шалтгаанаар явах нь цаөн байдаг Харин дотооддоо авилгаар хөрөнгөжиж заоим шүүгч тэрбум доллартай болжээ түүнийгээ төрдөө зээлдүүлээд цэцэрлэг бариулаасай
2019-11-11
1:
Юун зориулалтын бус вэ. Иргэд ч муухан хуульчиас илүү болсон доо
2019-11-11
Зочин:
Хөөн хэлэлцэх хугацаа дуусчихгүй болч ,,,,,,,!?
2019-11-11