Залуу инженерүүд Засгийн газарт хандсан зөвлөмж гаргалаа
11-11

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, НАМЗХ-ны санаачилгаар анх удаа таван  салбарын залуус аж үйлдвэрийн IV хувьсгал, түүний шилжилтийн тухай хэлэлцэхээр “Залуу инженерүүдийн үндэсний чуулган 2019”-ыг aмжилттай зохион байгуулсан. Уг чуулганы үр дүнд Мэдээлэл технологи, Уул уурхай, Барилга, Эрчим хүч болон Зам тээврийн салбарын 1000 гаруй залуу инженер нэгдэн Монгол Улсын Засгийн газарт  хандан зөвлөмж хүргүүллээ.  Уг зөвлөмжид

 

 

 -Залуу инженерүүдийн уулзалтыг уламжлал болгон тогтмол зохион байгуулж шинэ санаа, бүтээлийг танилцуулах, санал солилцох, аж үйлдвэрийн IV хувьсгалд  нэгдэн бэлтгэх боломжийг төрийн дэмжлэгтэйгээр хангах, жил бүр өөрчлөлт сайжруулалтаа хэмжих, дүгнэж, дахин тодорхойлж, шинэчлэж байх

 

-Аж үйлдвэрийн IV хувьсгалд шилжих явцад гарах шинэ мэргэжил, ур чадварт нийцсэн шинэ мэргэжилтнүүдийг бэлтгэх, дадлагад суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулахад хувийн хэвшил, гарааны бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж их дээд сургуулиудад түгээх ажлыг зохион байгуулах, сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх

 

-Бүтээл, шинэ санаа санаачилгыг нийгэмд болон олон улсад таниулах, амьдралд хэрэгжүүлэх боломжоор хангах тал дээр төр, хувийн хэвшил хамтран ажиллах, oлон улсын шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлэх, хурал цуглаанд танилцуулахад дэмжлэгүүдийг үзүүлж, ирээдүйд чиглэсэн бодлого зохицуулалтын сайжруулалтыг тухай бүрт нь хийж байх

 

-Залуу инженерүүдийг бэлтгэх ирээдүйн сан байгуулан, мэдээлэл мэдлэгээ хуваалцах платформоор бүхий л түвшиндээ хангах, лаборатори төвтэй залуу инженер судлаачдын хүрээлэн, инновацийн төвүүдийг байгуулахад санхүүгийн болон бодлогын дэмжлэг үзүүлэх

 

-Салбаруудын нээлттэй нэгдсэн нэг стандартын сүлжээ мэдээллийн санг бий болгоход төр, хувийн хэвшил хамтран ажиллах, Монгол Улсын бодлогыг тодорхой болгож, залгамж чанартай тогтвортой хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, залуу инженерүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, тасралтгүй өсч дэвших бололцоог бий болгох, гадаадад сургалт, дадлагад хамруулах, инженер солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хөнгөлөлттэй суралцах боломж бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг санал болгожээ. Энэхүү чуулганы үеэр "Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ” төрийн бус байгууллага байгуулах санамж бичгийг талууд зурсан бөгөөд  дээрх зөвлөмжийг Монгол Улсын Урт хугацааны бодлогод тусгуулах, бодит дэмжлэгийг авах зэргэд чиглүүлэх юм.

Shuud.mn
Сонин хачин