Боливийн Ерөнхийлөгчийн залгамжлагч тодорлоо
2019-11-11

 

Боливийн Сенатын гишүүн, "Ардчилсан нэгдэл" сөрөг хүчний намын гишүүн Жанин Аньес тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллана гэж Página Siete сонин мэдээлжээ.

 

Боливийн парламентын сенатын дэд дарга тэрбээр Эво Моралесыг огцорсны дараа Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэнэ гэж мэдэгдсний дээр шинээр сонгууль зохион байгуулах хариуцлагыг хэрэгжүүлнэ гэж онцолсон байна. 

 

Боливи улсыг 14 жил удирдсан Эво Моралесыг огцорсны дараа дэд Ерөнхийлөгч Гарсия Линера төрийн тэргүүнийг орлох ёстой ч бүрэн эрхээсээ татгалзсан байна. Мөн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдох ёстой Сенатын дарга, депутатуудын танхимын дарга нар ч мөн огцорсон тул ийнхүү сенатын дэд дарга Жанин Аньес  Ерөнхийлөгчийн үүрэг  гүйцэтгэгчээр тодорчээ. 

 

Моралес: Боливид төрийн эргэлт гарч байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин