Их хэмжээний загас тээвэрлэсэн зөрчил илрүүлжээ
2019-11-11

Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Ховд-УБ чиглэлтэй ….УНҮ улсын дугаартай Hyudai Starex маркийн тээврийн хэрэгслээр 3 шуудай Алтайн сугас загасыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж явсан нь хяналт шалгалтын явцад тогтоогдож Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

 

Зөвшөөрөлгүйгээр ан амьтан агнахыг хориглоно.

Shuud.mn
Сонин хачин