МАН-ын бүлэг АН-ын хоёр саналыг дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлэгтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. МАН-ын бүлэг Үндсэн хуулийн төслийг энэ долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлгээр баталж дуусгахаар санал нэгдсэн байна. Мөн МАН-ын бүлэг АН-ын гурван саналын хоёрыг дэмжиж, нэгийг нь нээлттэй үлдээсэн аж. Ингэхдээ АН-ын зөвлөлөөс оруулсан Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилж, чөлөөлөх саналыг МАН-ынхан дэмжсэн байна.
Мөн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг дэмжсэн байна. Гэхдээ энэ тогтолцоог 2024 оноос хэрэгжүүлэхээр санал нэгджээ. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тухай АН-ын саналын талаар МАН эцсийн шийдвэрээ гаргаагүй гэнэ. Уг асуудлыг зөвшилцөлийн ажлын хэсэг дээр дахин ярих нь зүйтэй хэмээн нээлттэй үлдээжээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ