БНСУ: Монгол дахь Элчин сайдаа эгүүлэн татжээ
2019-11-11

 

 

БНСУ Малайз, Монгол зэрэг 10 оронд суух элчин сайдуудыг эгүүлэн татсан талаар тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдснийг Ёнхап агентлаг дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр зарим томилгоог тогтмол хийгддэг хуваарь болон зарим албан тушаалтнууд зөрчил гаргасантай холбоотойгоор хийж байгаа юм байна. 

 

Улмаар өмнө нь Байгаль орчны сайдаар ажиллаж байсан Ли Чи Бом Малайзд элчин сайдаар томилогдсон бол БНХАУ-д элчин сайдаар сууж байсан Ли Ёо Хонг Монгол улсад суух элчин сайдаар томилогдсон талаар БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

 

Малайз улсад сууж байсан элчин сайд бэлэг сэлт авсан, ажилтнуудтайгаа зүй бус харьцсан хэргээр эгүүлэн татагдсан бол Монгол улсад сууж байсан элчин сайдыг визний зуучлагчидтай холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын сахилгын хороо шалгаж байгаа юм байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин