Согтуурсан үедээ тагтнаас үсэрч амиа алджээ
2019-11-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх дүүрэгт согтуурсан үедээ өндрөөс үсэрч амиа алдсан хэрэг энэ сарын 9-нд гарчээ. 

 

Тодруулбал "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд барилгын 12 давхрын тагт дээрээс хүн унаж нас барсан, өргөтгөсөн барилгын дээвэр дээрээс цогцсыг буулгаж өгнө үү" гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 2019.11.09-ний өдрийн 08:26 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ. 

 

Хүсэлтийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 08:36 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Б /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ гэрийнхээ тагтнаас үсэрч, 3 давхар барилгын өргөтгөл дээвэр дээр унаж нас барсан байсныг 20 минут ажиллан цогцсыг буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Shuud.mn
Сонин хачин
иргэд:
Одоо яая гэхэвдээ харамсалтай л юм
2019-11-12
ZOCHIN:
AJILGUIDEL ,SETGEL GUTRALD OROH ,ARHIDALT AMIA HORLOLT...
2019-11-11