Ховд-Улаанбаатар чиглэлийн 46 зорчигчтой автобус осолджээ
2019-11-11

 

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян багийн “Бор-Овооны давст” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ховд” ХХК-ийн эзэмшлийн “Гранвэрд” загварын 46 зорчигчтой /43 том хүн, 3 хүүхэд/ автобус, Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан “Петролинг” ХХК-ийн эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашинтай  мөргөлдсөн  осол гарчээ.

 

Ослын тухай дуудлагыг 11.10-ны өдрийн 01:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн 6 алба хаагч, Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, Эрүүл мэндийн төвийн 3 алба хаагч, нийт 11 алба хаагч, 2 автомашинтай 45 км замыг туулан, 03:25 цагт очиж, зорчигч нарын биеийн байдалд үзлэг хийж, 13 иргэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлж, Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвөөс том оврын автобус гаргаж, зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэн авчирч байна.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Svrtei pisda we chi tsas ih orson argagvshde ym l bolwol svrjignej bdg hvvrnvvd yma hvnii ami ersdeegvvl boloo er gichii mine
2019-11-12
Даваасүрэн:
Хот хоорондын тээвэрт удаа дараа ийм нөхцөл үүсч байгаа нь харамсалтай.хэн ямар хариуцлага үүрэх юм бэ.ард иргэд хэнд итгэх юм бэ,арай дэндэж байна
2019-11-12
Zochin:
Svrtei pisda we chi tsas ih orson argagvshde ym l bolwol svrjignej bdg hvvrnvvd yma hvnii ami ersdeegvvl boloo er gichii mine