“Глобал Монтессори” цэцэрлэг хүүхдийн гарыг түлж, аутизмтай гэж ялгаварлалаа
2019-11-11

Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Глобал Монтессори” цэцэрлэгийн багш гурван настай охины гар түлэгджээ. Цахим орчинд "Багш тухайн хүүхдийг унтаагүй гэсэн шалтгаанаар индүүний өрөөнд оруулж, гарыг нь онц ноцтойгоор түлж, биед  нь санаатайгаар хохирол учруулсан байна" гэсэн мэдээлэл түглээ.

 

Энэ мэдээллийн мөрөөр бид “Глобал Монтессори” цэцэрлэгийн холбогдох албаны хүнтэй холбогдож тодруулахад "Тухайн хүүхэд маань аутизмтай, өдрийн цагаар унтдаггүй юм. Бусад хүүхдийг унтуулдаггүй учраас туслах багш нь дагуулаад индүүний өрөөнд оруулж, дэрний уут индүүдээд эргэж харах хооронд хүүхэд гараа түлсэн байсан. Багш хүүхдийн гарыг албаар түлээгүй" гэсэн  тайлбарыг өглөө. 

 

Тус цэцэрлэг хүүхэд нэг бүрийн хүсэл сонирхол, сурах тэмүүллийг дэмжин, эрүүл чийрэг хамтач нөхөрсөг, баяр хөөртэй, өөртөө итгэлтэй болоход нь тусална гэсэн зорилготойгоор ажилладгаа цахим хуудсанаа бичжээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
zzz:
эцэг эх, эмээ нь өөрсдөө хувийн цэцэрлэгтэй гэж байсан. Бусад хүүхдүүдээс илүү анхаарал халамж шаардлагатай байхад өөрсдийнхөө цэцэрлэгт, өөрсдийнхөө анхаарал халамжинд авах хэрэгтэй байсан санагдах юм. Хэн ч албаар хүүхэд халуун индүүгээр түлээд зогсож байхгүй шүү дээ.
2019-11-11
Зочин:
Яаж ч бодсон багш хүн хүүхдийн гарыг албаар түлнэ гэж байхгүй шүү дээ. Сэтгүүлч нар минь ядахдаа үнэмшилтэй юм бичиж байл даа.Юм болгоныг харлуулж байдгаа болио
2019-11-11
za arai ch albaar tulne gej yu baihav dee, huuhdiin gar tullee geed bagshid yamar ashig bainaa, harin haihramjgui hariutslagagui gevel zohino
2019-11-11
Багш санаатайгаар хийнэ гэж юу байхав дээ. Аутизмтай хүхэд маш хэцүү хүмүүс мэддэггүй юм.
2019-11-11
oogii:
ysn ichdgvin nowsh we vhsen atsaaraa pizda min ajil hiidgiin albaar hvvhdiin gar tvlj bgaan bishvv naadah chn
2019-11-11