Залуухан баг Дэлхийн цомд зодоглоно
11-12

 

Эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 16-17-нд Японы Нарита хотод болох гэж байна. 18 дахь удаагаа явагдах энэ тэмцээнд Монгол, Япон, АНУ, ОХУ, БНХАУ, Украин гэсэн зургаан улсын баг өрсөлдөх бөгөөд “А” хэсэгт Япон, БНХАУ, Украин, “В” хэсэгт Монгол, АНУ, ОХУ-ын шигшээ баг багтаад байгаа билээ.

 

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдор, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа тэргүүтэй гол төлөв залуу тамирчдаа сойхоор болжээ. Манай тамирчдын тал нь анх удаа Дэлхийн цомын тэмцээнд хүч үзэх юм.

 

 Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл медаль хүртэж байв. Багийн бүрэлдэхүүн: 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг, Буяндалайн Чимгээ 53 кг: Нандинцэцэгийн Анударь 55 кг: Бат-Очирын Болортуяа 57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг 59 кг: Баатаржавын Шоовдор 62 кг: Энхбатын Гантуяа 65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа 72 кг: Энх-Амарын Даваанасан 76 кг: Ганбатын Ариунжаргал

 

Ц.Ганбат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Амжилт хусье
2019-11-12