Интернетэд хамгийн өргөн ашиглагддаг хэл нь англи, орос хэл
11-12

 

"Вэбсайтуудын контент дахь хэлний ашиглалтын жил бүрийн чиг хандлага" нэртэй хүснэгтийг Web Technology Surveys  бэлтгэсэн талаар Regnum агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хүснэгтэд 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний байдлаарх  хэлний хэрэглээг тусгасан байна.

 

Өнгөрсөн есөн жилийн хугацаанд хэлний давамгайлалд ихээхэн өөрчлөлт орсон байна. Тодруулбал цахим ертөнцөд хамгийн их хэрэглэгддэг хэлний жагсаалтыг англи хэл  57,6 хувиар тэргүүлдэг байсан бол есөн жилийн хугацаанд англи хэлний хэрэглээний хувь буурч 55,3 хувь болжээ. Гэсэн ч англи хэл цахим ертөнц дэх хамгийн их хэрэглээтэй хэлний жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна.  

 

Англи хэлний араас хамгийн их хэрэглээтэй хэлээр орос хэлийг нэрлэжээ. Дээр дурьдсан хугацаанд орос хэлний эзлэх хувь 7,0 хувиар өссөн байна. 

 

Харин энэ хугацаанд герман, япон, хятад хэлний цахим орчин дахь хэрэглээ буурчээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
шаана биз. оросын троллууд нэг имй, хүн тоож нохо шиншихгүй юм бичиж байх юм. өлсгөлөн ард түмнээ өмнөх үеийн аугаа ихийн дэмийрлээр нь тэжээж байх санаатай.
2019-11-12
Hudal medeelel bna
2019-11-12