Боливийн Ерөнхийлөгч Мексикийг зорилоо
2019-11-12

 

Боливийн Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон Эво Моралес өөрт нь улс төрийн орогнол олгосон Мексикийг өнөөдөр зорилоо. 

 

"Ах дүү нар аа, би Мексик рүү нислээ. Бидний амь насыг хамгаалахын тулд орогнол олгосон энэхүү ах дүүгийн харилцаат орны Засгийн газарт талархаж байна" хэмээн тэрбээр Твиттер хуудсандаа бичсэн байна. 

 

Мөн "улс төрийн шалтгаанаар эх орноо орхиж байгаадаа сэтгэл нь эмзэглэж байгаа" -г онцолсны дээр "шинэ эрч хүчтэйгээр удахгүй эргэн ирнэ" хэмээжээ. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр Моралесыг авахаар Мексикийн засгийн газар илгээсэн онгоц Боливиийн Чимор хотод газардсан байна.

 

Эргэн сануулахад, өнгөрсөн сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Боливийг 13 жилийн турш удирдсан Эво Моралес ялалт байгуулсанд олон нийт дургүйцэн, эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, улмаар эмх замбараагүй байдалд шилжсэн юм. 

 

Энэ эсэргүүцэлд цэрэг цагдаагийнхан нэгдсэн бөгөөд Эво Моралесыг сайн дураар огцрохыг шаардаж байлаа. Улмаар Эво Моралес улс орныхоо амгалан тайван байдлын төлөө суудлаасаа татгалзаж байгаагаа даваа гаригт мэдэгдсэн юм. 

 

 

Моралес: Боливид төрийн эргэлт гарч байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Зөв л шийдвэр гаргадаг хүн байна.
2019-11-14