Башар Асадын гэр бүл Москвад үл хөдлөх хөрөнгө олноор нь худалдан авчээ

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын гэр бүл сүүлийн жилүүдэд ОХУ-ын нийслэл дэх "Москва-Сити" төвд 19 үл хөдлөх хөрөнгө худалдан авсан талаар Financial Times сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Сирийн тэргүүний гэр бүлийн гишүүд 2013 оноос 2019 оны зургаадугаар сарын хооронд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авсан байна. Тэдгээрээс 13 объектийг Асадын үеэл ах, Сирийн Аюулгүй байдлын ерөнхий газрын Дамаск дахь хэлтсийн дарга Хафиз Махлуф болон түүний компаниуд худалдан авсан бол бусад үл хөдлөх хөрөнгүүдийг Баша Асадын үеэл ахын эхнэр, ах дүүс нь худалдан авчээ.
Эдгээр хөрөнгүүдийг худалдан авахын тулд офшор компаниудыг ашигласан бөгөөд Сирийн Ерөнхийлөгчийн гэр бүлийн эсрэг Барууны орнууд хориг тавьсан тул ийнхүү Москвад үл хөдлөх хөрөнгө олноор авах болсон хэмээн шинжээчид онцолжээ.
Дашрамд дуулгахад, Башар Асад Сирийн хамгийн чинээлэг хүнд тооцогддог үеэл ах Рами Махлуфыг гэрийн хорионд оруулсан талаарх мэдээлэл есдүгээр сард гарч байлаа. Түүнийг гэрийн хорионд оруулах болсон шалтгаган нь Орост гурван тэрбум ам.долларын өрийг Сири төлөхөд Махлуф туслахаас татгалзсантай холбоотой гэж эх сурвалжууд мэдээлж байв.
Асад: Газрын тос дээрэмдэж байгаа нь
АНУ-ын түрэмгий бодлогын жишээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ