Холимог тогтолцоо буюу намын жагсаалтын ард ГОРИЛОГЧИД
2019-11-12

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах асуудлаа МАН-ын бүлэг дэмжсэнээр, УИХ баталгаажууллаа. Зөвшилцлийн ажлын хэсгийнхэн ч ойлголцолд хүрч, улстөрчид тохироо үргэлжлүүлж байна.  2020 оны сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах талаар “нам эвсэж, сэм хуйвалдах”-аас өөр гарцгүй  улс төрийн цаг хугацааны өмнө эрх баригчид ирээд байгаа.

 

“Дан дээл”-тэй Засаг парламентаас дэмжлэг авах уу?

 

Энэ парламентын тухайд эхний ээлжинд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө баталснаар дараагийн асуудал яригдах болоод байгаа. Тиймээс ч УИХ дахь АН-ын зөвлөлөөс тавьсан гурван саналыг хоёрыг нь дэмжихээр эрх баригчид санал нэгдсэн байна. Хоёрдугаар хэлэлцүүлгээр “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно” гэсэн заалт дэмжигдсэн. Учир нь Ерөнхий сайдыг зөвхөн УИХ-аас, танхимын гишүүдийг гаднаас томилсноор Засгийн газрын тогтвортой байдал алдагдана,  бодлого, үйл ажиллагаанд парламентаас дэмжлэггүй болно гэж үзэж байсан. Тиймээс ч парламентаас дэмжлэг авахын тулд тодорхой тооны сайд нар УИХ-ын гишүүн байж болно гэж олонхи дэмжсэн юм. Харин одоо эрх баригчид энэ байр сууринаасаа ухарч, АН-ын зөвлөлийн саналыг дэмжиж, Ерөнхий сайдыг УИХ-аас сонгож, танхим нь “дан дээл”-тэй байх заалтыг тусгахаар болжээ. Ингэхдээ Засгийн газрын гишүүдээ огцруулж, чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд оруулж ирэх юм билээ. Ингэснээр Ерөнхий сайдыг шийдвэрээ өөрөө гаргаж, бодлогоо хэрэгжүүлж чадна гэж үзэж байгаа аж. Нэгэнтээ хариуцлага алдсан сайд нараа Ерөнхий сайд чөлөөлөх асуудлыг оруулж ирэхгүй ч  парламент бодлого, үйл ажиллагаанд нь шахалт үзүүлэх талтай. Парламентаас дэмжлэг авахын тулд Ерөнхий сайд УИХ-ын гишүүдтэй толхилцох бус тохиролцох шаардлага үүсэх байх.

 

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх үү

 

Нөгөөтэйгүүр УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг эцэг хуулиндаа тусгахаар боллоо. Ингэхдээ хэрэгжих хугацааг нь 2024 оноос  гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хэвлэлийнхэнд мэдээлсэн бол улс төрийн хүрээнд  ирэх сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна гэсэн бор шувуу нисч байна. Хэрвээ хугацааг наашлуулж,  холимог тогтолцоогоор ирэх жилийн сонгуулийг явуулбал Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна. Холимог тогтолцоогоор ирэх жилийн сонгуулийг явуулахдаа гишүүдийн тоог нэмэх  асуудал ч хөндөгдөж байна. Уг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал, төсөлд УИХ-ын бүрэн эрхийг хугацааг таван жил, гишүүдийн тоог 108 болгох, АН-ын зүгээс гишүүдийн тоог 99 болгох саналыг тус тус өргөн барьсан ч дэмжигдээгүй. Нэгэнтээ гуравдугаар хэлэлцүүлгээр  АН-ын саналыг тусгахаар яригдаж байгаатай зэрэгцээд Ерөнхийлөгч ч буцаан татсан саналаасаа хэсэгчлэн өргөн барихыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгчөөс өргөн барих саналд гишүүдийн тоог нэмэх асуудал багтсан байхаар сценариар үргэлжилнэ.  Учир нь УИХ гишүүдийн тоог нэмж, бүрэн эрхээ нэмэгдүүлэх нь хуулиар хориотой.  Энэ тохиолдолд дахин зөвшилцөх шаардлага үүссэнээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг сунгах магадлалтай ч нэгэнтээ тохироо бүрдсэн учир сунжруулахгүйгээр зөвшилцсөн “дүр эсгээд” хэлэлцэн батална. 

 

Улс төрийн хүрээнд гишүүдийн тоог 99 болгох нь гэсэн мессэж тархсан. Ингэхдээ 23 нь намын жагсаалтаар, 76 нь тойргоос нэр дэвшин сонгогдох хувилбар яригдаж байна. Гэхдээ холимог тогтолцоогоор сонгууль явуулна гэж Үндсэн хуулиндаа тусгаад, намын жагсаалт, тойргийн хуваарилалтыг ерөнхий хуулиар зохицуулах магадлалтай. Өнөөдрийн нөхцөл байдлын тухайд энэ парламентын гишүүдийн дийлэнх нь намаасаа дахин нэр дэвших, намаасаа нэр дэвшиж чадахгүй бол бие даан өрсөлдөхөөр өнгөрсөн хугацаанд тойргоо усалсаар ирсэн. Тиймээс ч ирэх жилийн сонгуулийн холимог тогтолцоог дэмжээгүй. Дээр нь холимог тогтолцоог тусгахдаа намын жагсаалтаар сонгогдох эрхмүүдийн нэрсийг саналын хуудас дээр нэг бүрчлэн бичих үү, зөвхөн намыг дугуйлах уу гэдэг мөн л эргэлзээ, маргаан дагуулж байгаа. Өнгөрсөн 2012-2016 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, намыг дугуйлснаас намын жагсаалтад бичигдсэн нэрсийг сонгогчид мэдэх хэрэгтэй гэж сургамжтай үлдсэн. Дээр нь намын жагсаалтаар сонгогдсон эрхмүүд улсын хэмжээний, алсыг харсан бодлого хэрэгжүүлнэ гэдэг ч ачир дээрээ тойргийнхон нь илүү зүтгэлтэй ханддаг тал анзаарагдсан. Улсын төсөв хэлэлцэхэд тойргоос сонгогдсон гишүүд тухайн аймаг, сумын нутаг дэвсгэрт  хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад анхаарч, ахиухан мөнгө төсөвлүүлэхээр зүтгэж байхад намын жагсаалтаар сонгогдсон гишүүд өөрсдийн хамаарал бүхий асуудалд л лобби хийнэ үү гэхээс бусдаар үл ойшоосон байдал гаргадаг нь бодит үнэн.  Тиймээс сонгогчдын хувьд намын жагсаалтыг илүүд үздэггүй. Харин энэ удаад намын жагсаалтын ард горгилогчдын нэрсийг ил зарлах, жагсаалт хэрэгтэй биз.  Ямартай ч УИХ дахь АН-ын зөвлөлийн хоёр санал Үндсэн хуульд тусгалаа олох нь.

 

Харин гурав дахь буюу Ерөнхийлөгчийг парламентаас  сонгох саналыг нь эрх баригчид нээлттэй үлдээсэн байна лээ. Хэрвээ Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг энэ УИХ дэмжвэл, сонгогчдын сонгох эрхэнд халдсан үйлдэл болно гэдгийг дахин сануулууштай.

 

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах зарчмаараа энэ парламент ухарч, гуравдугаар хэлэлцүүлгээр батлахаар шуударлаа. Ер нь “ард нийтийн санал асуулга явуулна” гэх амлалт, шаардлага анхнаасаа л цаасан малгай өмсгөж популизм байсныг олон нийт ч мэдэж байсан. Харин “ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу ч бичиж болно” гэсэн худал үгэндээ өөрсдөө итгэсэн эндүүрлээсээ улстөрчид салах цаг болсон биз.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Nam bus irgen:
30-n jil tur barisan hulgaichuudig bitgii songo. Namin jagsaalt geed orood irvel namig ni duguilahaa l bolchihgui yu. Tegeheer yahiim hulgaichuud zailtsgaana biz dee.
2019-11-13
jagaa:
Jagsaaltaar hezeech uudtei turiin tuluu setgeltei hun garch irehgui mun l unuu heden fotun molekul junai metiin l ner huvruud yvchih bhdaa zi ch bayrlaj l bgaadaa.
2019-11-12
Парламент хэрэггүй, 30 жил ээлж дарааллан 76 хүний эхнэр хүүхэд нууц амраг найз нөхөдийг хэдэн арван компанитай нь тэжээгээд ядуурч туйлдаж үхэцгээж байна, ардчилал гэдэг бол нийлж хуульгүйгээр хулгай хийж оффшордохыг л хэлдэг юм б.а, шууд ерөнхийлөгчийн засаглалтай болий өөр сонголт алга. Ардчилал хүний эрх яриад байгаа хулгайчууд идэж уух гэж шунаж байж туйлдсан иргэддээ буудуулж алуулцгаав одоо бол алдах юмгүй болсон хүмүүс дүүрэн бий шүү
2019-11-12
zochin:
erdene wan metiin nukhduud songogdokhguygee medeed namyn jagsaalt gedeg yumaar garch irekhg geed l ukhekh geed ulayraad baygaa yum
2019-11-12