Тэгш эрхтэйгээр хуулиа зөрчье, монголчууд аа
2019-11-12

“Автобусанд багтахгүй, такси олдохгүй охин бид хоёр алхлаа” гэсэн яриа цахилгаан шатанд өрнөв. Харваас бага ангийн байхаар охины хацар нэлээн улаажээ. Жаргалтайдаа бус даарснаас улаасан нь ойлгомжтой. Хичнээн дулаалсан ч хүүхэд даарахаар хүйтэн байсан, энэ өглөө. Хэдэн мянган хүүхэд сургуульдаа явахын тулд ийм маягаар автобус хүлээж, алхаж, даарч бээрч яваа. Тэд жирийн иргэдийн хүүхэд. Жирийн учраас тэд сурч боловсрохын төлөө, гэртээ харихын тулд олон бэрхшээлийг даван туулах тавилантай. Жирийн учраас л тэр шүү дээ.

 

Харин дарга аав ээжтэй төрсөн хүүхдүүдийн тавилан тэднээс тэс өөр. Тэд өндөр төлбөртэй сургуульд сурч, өглөө, оройгүй үнэтэй, тансаг машинаар зөөлгөдөг. Мэдээж тэр машин тухтай, хамгийн чухал нь дулаахан. Тэд таарахгүй бас хэнтэй ч чихэлдэхгүй, хэн ч тэднийг нааш цааш нь түлхэхгүй. Даргын хүүхэд учраас тэр шүү дээ.

 

Уг нь энэ хорвоо хүүхдийг алагчлах ёсгүй. Тэр хүүхэд хар, шар арьстай, дарга цэргийн хүүхэд байхаас үл хамаараад тэгш боломжийг хүртэх эрхтэй.

 

Гэвч зөрүүтэй тавиланг хүүхэдтэй хэлж ойлгуулах нь зарим ээж аавын хувьд хэлээ хугалмаар зовлон. Би яагаад тэр даргаас дутуу, миний хүүхэд яагаад тэр хүүхдээс илүү бэрхшээлийг туулах ёстой юм бэ гэсэн гачлант бодол жирийн тэднийг зовооно. Гэхдээ бардам алхах бас нэг шалтгаан бий. Учир нь тэд Монгол Улсын хууль дүрмийг зөрчөөгүй, гачигдалтай гачлантай байсан ч иргэний хувиар эрх үүргээ тэгш хэрэгжүүлж яваа.

 

Тэгвэл эрх үүргээ тэгш эдэлж яваа Монгол Улсын иргэн ТА эх орныхоо хууль хүчний байгууллагуудаас шударга ёсыг хүсдэг үү. Танд өчүүхэн ч атугай тийм хүсэл байдаг бол өнөөдрөөс эхлээд март. Нөгөөтэйгүүр тэр байгууллагууд танаас шударга ёсыг шаардаж байсан уу. Мэдээж, иргэн Та шаардлагыг биелүүлж байсан байх, тэгвэл яг энэ мөчөөс эхлээд тэр шаардлагыг үл тоо. Учир нь тэр байгууллагууд танд шударга ёсыг зааварчилж, таниас шаардах эрхгүй.

 

Төрийн албаны тухай хууль болон Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёсзүйн дүрмэнд төрийн байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашиглахыг хоригложээ.

 

Төрийн албаны тухай хууль: 39 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

 

39.1.11.албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших;

 

Энэ бол хууль дүрэм. Харин энэ хууль дүрмийг хэрэгжүүлэгчид нь өөрсдөө гишгэлж байхад иргэн ТА биелүүлэх албагүй. Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад иргэн харьяатын газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар зэрэг хууль хэрэгжүүлэгчид наад дүрэм журман дээр гишгэчээд, үл тоож байна. Тэгэхээр тэр цагдаа, тэр прокурор, тэр тагнуул танд хууль заах эрхгүй. Өөрсдөө хэрэгжүүлээгүй хуулиа өрөөлөөс шаардах нь гутамшиг. Нэг хэсэг нь дарга нар зүүж, толгой дээгүүр даналзаж, нөгөө хэсэг нь иргэн сэтэртэйгээр газраар мөлхөхөөс залхаж байна. Тиймээс бүгдээрээ тэгш эрхтэйгээр хуулиа зөрчье, монголчууд аа. Та дарга, би жирийн нь хамаагүй.

 

Иргэн та өнөөдрөөс эхлээд цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй байж болно. Замын цагдаа дохисон ч та зогсохгүй, зогслоо ч цонхоо, хаалгаа нээхгүй байх эрхтэй. Бүр хэргийн газраас зугтсан ч таны эрх. Цаашлаад цагдаа таныг дуудаж, мэдүүлэг өгөхийг шаардсан  ч очихгүй байж болно. Гааль, тагнуул, прокурорын байгууллагыг ч, үл тоо. Яагаад гэж үү, танд дарга нэр байхгүй ч та бол хүн.

 

Даргын хэрэгжүүлээгүй хуулийг иргэн та биелүүлэх албагүй. Хувь тавилан таныг жирийн болгон амьдруулсан ч хууль таныг алагчлах ёсгүй.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Бид үзээгүй нийгмээ төсөөлөлөөрөө яриад байна энэ ялгаа байх л ёстой цаашдаа бидний ордог дэлгүүр хүртэл өөр жирийн нэг талхыг хүртэл та 1000 аар болцоотой эрхмүүд 20000 авдаг гээд олон зүйлээр ялгарнаа та дас үүнд бэлд даралт чинь ихсэн шүү
2019-11-14
irgen:
mongoliin huulind mash ih oorchlolt heregtei baihad tord suugaa tenegyyd huulia unshdaggui, huuchin huuliudaach meddeggui …!!!! hyn yamar neg neg baidlaar torguulahad hyrtel todorhoi hugazaanii daraa ustgahgui,,,,ter hyn bolgon gemt heregten adil nasaaraa huuli zorchson gesen byrtgeltei yavdag um baina !!!!!! Delhiin ali ch ulsad yamarch shiidegdsen hereg byrtgel todorhoi hugazaanii daraa ustgagdaj baidag,,,toroo tenegyydeer dyyrgehee bolimoor baina ard tymeen !!!!!
2019-11-13
ШУДАРГА:
МАНИУСИЙГ УДИРДАЖ БАЙГАА ТЭНЭГҮҮДЭД ГОМДОЛОО ХЭЛЭХЭЭР ХУУЛЬ БУСААР ТӨРИЙН ЭРХ АВХ ГЭЛЭЭ ГЭЭД СОЛИОРООД БАЙХЫН ,,ӨӨРСДӨӨ САЙН АЖИЛАА ХИЙ ГЭХЭЭР ХУЛГАЙЛААД ХУМСЛААД АРЧААГҮЙТЭЭД БАЙХЫН ,,,ХАХА ЯАМААР Ч ЮМ ДЭЭ,,,
2019-11-13
Зөв бичжээ. Дэмжиж байна
2019-11-13
Энн:
Тийм ээ. Оюунэрдэнэ хүртэл хуулиа гууль болголоо. Згхэг дарга болсон. Эргээд төрийн албатаа хамгаалагүй бол уначих гээд хууль бхгүй гээд бна. Өөрөө огцор. Хувийн хөрнөгийг үйлдэл хийж , саарал жагсаалтад оруулсан хүний нэг оюук шүү
2019-11-13
udruus udurt ajilguichdiin too nemegdseer bna tiimees en niigmiig uurchilj ajilguichdiinhee toog bagasagah heregtei
2019-11-12
1937
2019-11-12
Татвар төлөхгүй бол хуультай, төлсөн татвараас нь хулгайлбал хуульгүй
2019-11-12
D:
Odoo neeree ene niigmiig oorchloh bolson. Zov udirdaad ard tumniihee toloo yvchih hun garaasai neeree
2019-11-12
яг зөв, дэмжиж бна!
2019-11-12
ШУДАРГА:
БҮГД АДИЛХАН ЖАМ ЁСНЫ ЭРХТЭЙ ТУЛ САНААЧИЛЛАГЫГ ДЭМЖИЖ БАЙНА.. ДУРГҮЙ ХҮРГЭЭД БАЙВАЛ БАЙЛДСАН Ч ЯАХАВ ЭНЭ ХУУЛЬЦААЗГҮЙ ОРОНД
2019-11-12