Алибаба нэг секундэд 544 мянган захиалга авчээ
2019-11-12

 

Хямдралтай худалдаа явуулдаг 24 цагийн хугацаа Хятадад  дуусч,  Алибаба компанийн орлого дээд амжилт тогтоосон талаар Форбс сэтгүүл мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Ганц биечүүдийн өдөр"-өөр энэ компани 38,4 тэрбум долларын ашиг олсон бол энэ хямдралтай худалдаа нээгдснээс хойш ердөө 68 секундын дотор Алибаба эхний тэрбум доллараа олсон байна. 

 

Алибаба компанийн удирдлагуудын мэдээлснээр, хамгийн борлуулалттай бүтээгдэхүүнүүд нь Huawei Mate 30 Pro болон  iPhone 11 Pro, мөн хувцас байсан гэнэ. Жил бүр 11 дүгээр сарын 11-нд болдог хямдралтай худалдаанд нийтдээ тэрбум орчим хүн оролцсон байна. "Зад хямдрал"-ыг зөвхөн хятадууд төдийгүй Оросоос эхлээд Аргентин хүртэлх орнуудын оршин суугчид ашигласан гэж Блүмберг мэдээлжээ. 

 

Дашрамд дуулгахад, Алибаба компани 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн "зад хямдрал" зарладаг уламжлалтай болжээ.  Энэ өдрийг ганц биечүүдийн өдөр гэгддэг 11 дүгээр сарын 11-нд оюутнууд тэмдэглэдэг баяртай холбон сонгосон байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин