Цэцэрлэг рүү орж хүүхдүүд рүү шүлт цацжээ
2019-11-12

Хятадын нэгэн цэцэрлэгт халдлага болсны улмаас 50 гаруй хүүхэд гэмтэл авсан талаар Синхуа мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 23 настай эрэгтэй хүүхдүүд тоглож байсан өрөө рүү орж, тэдэн рүү идэмхий шингэн цацсан байна. Шалгалтаар түүний цацсан шингэн нь каустын сод байсан нь тогтоогджээ. Энэ нь металл, шаазанг ч идэх чадвартай шүлт бөгөөд үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг цэвэрлэхэд ашигладаг юм байна. 

 

Хэргийн улмаас  51 хүүхэд түлэгдснээс  хоёр нь хүнд гэмтэл авчээ. Хүүхдүүдийн амь насанд аюулгүй ч урт хугацаанд эмчлүүлэх шаардлагатай гэнэ.

 

Сэжигтэн цэцэрлэгээс гарч явснаас нь хойш цагийн дараа цагдаагийнхан баривчилсан байна. Тэрбээр "нийгэмд өширхсөндөө болж ийм үйлдэл хийсэн" хэмээн мэдүүлжээ.

 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Эргүү хар малнууд аа. Гадаад, дотоод мэдээгээ ялгаж салгаж гарчиглаач гэж хэд хэлэх вэ? Ард түмний нервээр наадахаа болино уу. Эргүү хар малнууд аа.
2019-11-12