Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг ҮНЭД хүрэх үү
11-12

Иргэн Б.Болороо Сүхбаатарын талбайд 12 өдөр суулт зарлалаа. Ажлын байран дээрээ харамсалтайгаар амь насаа алдсан нөхрийнхөө нэр төрийг цэвэрлэх, цаашлаад үл хайхарсан бүхэнд хариуцлага тооцуулахын тулд тэр төв талбайд гарч суухаас өөр аргагүй болсон.

 

 

Хэрэг гарсан цагаас эхлэн иргэнээ хамгаалах үүрэгтэй цагдаа, ажилтныхаа эрхийг хангах ёстой  “Хишиг Арвин Индустриал” ХХК-иас ирэх үл тоомсорлолтыг хангалттай амссан тэр Монгол Улсад төрсөндөө харамсаж байгаагаа илэрхийлж байв. Үнэний төлөө бүтэн 12 өдөр төв талбайд суусан түүнийг Ерөнхий сайд нь өнөөдөр л анзаарлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх талбайд өөрийн биеэр ирж, Б.Болороотой уулзлаа. Нөхрийнхөө амь, нэр төрийн төлөө явж байгаа түүний шаардлагыг хүлээн авч, хуулийн салбарынханд үүрэг даалгавар өгөхөө мэдэгдэв. Ерөнхий сайдыг иргэнээ анхаарсан гэж алга таших хүмүүс цөөнгүй биз.

 

Гэхдээ асуулт байна. Бүтэн 12 өдөр суулт зарлаж, төв талбайд даарч суусан Б.Болороог Ерөнхий сайд өнөөдөр л олж харсан хэрэг үү? Яагаад суулт зарласан эхний өдөр, эхний долоо хоногт түүнийг тоогоогүй юм бэ? Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэн болж төрсөндөө гомдож, харамсаж байгаагаа илэрхийлсэн телевизийн ярилцлагын дараа гарч ирэх нь нөгөө л улстөрчийн шоу юу?

 

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105.7 мянган иргэн амьдарч байна. Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртээ анхаарал, халамж тавьж ажиллах ёстой гэсэн үгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгрессыг нээхдээ хэлсэн. Тэгвэл Ерөнхий сайдыг хэлсэн  энэ үгэндээ хэрхэн хүрэхийг хөгжлийн бэрхшээлтэй мянга мянган иргэн одоо харах нь. Б.Болороо бол хөгжлийн бэрхшээлтэй 105.7 мянган иргэний нэг. Тэр ханийхаа амиар Ерөнхий сайдын хэлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүн бүртээ хүрч үйлчилнэ гэсэн үг хэр үнэ цэнэтэйг харуулах боллоо.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Юм болгоныг буруу тийш нь муйхарлан мушгиж байвал оорийгоо сэтгуулч боллоо гэж боддог болсон юмуу даа. Мбаясгалан, Лодой гэх мэт хумуус ес суртахуунгуй сэтгуул зуйг улгэрлэн сурталчилж байна
2019-11-13
ШУДАРГА:
ҮР ДҮН ГАРААСАЙ ,,, НЭГ Ч ГЭСЭН ҮНЭН ЯЛААСАЙ,,,ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА ТМ ҮҮ,,,ТӨР ИРЛЭЭ ИРГЭНИЙ ЗОВЛОН НЭМГЭРХИЙГ Л ХҮЛЭЭЖ ДЭЭ ,,,
2019-11-13
Нүд хуурч цаг хожсон худлаа ШОУ.
2019-11-13
ulaanbaatariin emegtei:
Yamar yerunhii saidiin ajil yum uu? Irgen tsagdaagiin asuudal baihad. Harin saihan setgel gargaj garch irsen bn shdee. odoo ingeed tsagaad gomdson bolgon talbai deer suuj turiin undurluguudiig duudah jishig togtono. Buh yum 2 taltai baidag shde.
2019-11-13
Хищиг араин нт З.Энхболдын дvvгийн нэрээр ажилладаг угтаа бол энхболдын компани байх шvv амжих уу???
2019-11-13
Жагаа:
Очихоор нь шүүмжилнэ. Очоогүй бол энэ сэтгүүлч дуугүй л байх байсан. Яагаад ядаж урмын үг хаячихдаггүй, өүх юмыг харлуулдагаа сэтгүүлзүй гэж боддог юм бэ
2019-11-13
иргэн:
Тийм шүү. Ямарваа юмыг мушгин гуйвуулах,харлуулах л даалгавар авсан юм шиг л
zochin:
Irgeniihee ardiinhaa toloo shiiddeg huulia deedeldeg bol saihan l yum daa
2019-11-13
Иргэн:
Зөв байна.
2019-11-12
Болж л байна очоод уулзах нүүр эй байна гэдэг л хамгийн чухал. Тийм ерөнхий сайд байсан уу сүүлийн 20 жилд
2019-11-12
Nam bus irgen:
Hugatsaa hotsorson ch gesen yamarch baisan irgenee sonsjee. Bayarlalaa. Harin tsaad hulgaichuud ni ajlaa hiih uu!
2019-11-12
Zochin:
Hudlaa ch gesen garch irj uulzaj sonsoj bgaa ni sain l bna shdee.Ter Nyamdorj ni bhgvi bga biz dee
2019-11-12
зочин:
нөхрийн ар гэрийн хүмүүс гэж байна уу
2019-11-12
Мөнгөтэй том компанд Хүрэлээ жижигдийшдээ, хаха юун хууль дүрэм Монголд тийм юм устаад 30 джил болж байхад
2019-11-12
azaa:
12 udur shudarga vnenii tuluu gadaa daarch zogsoh huurhii emegteig yagaad toohgvi bn aa....mongol turiin nvvr tsarai..
2019-11-12
Хүрэлсүх худлаа л шоу хийж байна
2019-11-12
Хаашаа юм бэ чинийхээр бол тэгээд зодох бсан юмуу. Арчаагүй өчүүхэн бодолтой хувалз
Их ажлын хажуугаар хүрч ирээд уулзсанд нь юунд бухимдаав. Эх хүн, хань ижлээ алдсан хөгжлийн бэрхшээлтэй өрх толгойлж үлдсэн ээжид хүндэтгэлтэй хандсанд нь харин ч талархаж бна шүү.
mongol hyn:
Hyrelcyhiin yg ynend hyrne gedegt itgedeg uls mongol maani ene hyn garch irsneer avilga heel hahuuli hot tohijilt shudraga busiin tuluu ih yum hiij baigaad ni bayar hyrgie.amjilt.yahav dee tv -r haraad uruvdsun l bna irgenee.bayarlalaa
2019-11-12
shouchin hun sh deee.hoshin shog productiond ajilval ovoo amjilt oloh bh.esvel uyangiin haliltai sentimental melodaramd
2019-11-12
Үгүй яахав ээ Хэзээ ингэж өлсгөлөн зарласан иргэн, иргэдтэйгээ уулзаж байлаа даа. Юунд нь бухимдав. Өөрийнхөөр чинь бол Хүрэлсүх очоод зодох ёстой байсан юм уу.
Адар:
Ерөнхий сайдад хийх ажил их шүү дээ. Харин очоод уулзсан нь сайн хэрэг. Ес үүрэг өгөхөд Цагдаагийнхан Болороогийн хүсэлтийг хууль журмын дагуу шийдэж л таарна даа.
2019-11-12