Хүн амынх нь ихэнх нь нэг хотод төвлөрсөн 10 орны нэг нь МОНГОЛ
2019-11-13


 
Орчин цагт хаа газрын хүн ам хөдөө нутгаас том хотуудад шилжин суурьших явц улам бүр нэмэгдсээр байгаа. 

 

Үүнтэй холбоотойгоор дэлхийн орнуудад хотын болон хөдөөний хүн амыг НҮБ-ын шинжээчид үнэлсэн байна. Энэ үнэлгээн дээр тулгуурлан Бизнес Инсайдерын шинжээчид нэг л хотод хүн амынх нь ихэнх нь амьдардаг улс орнуудын жагсаалтыг гаргажээ. 

 

Жагсаалтад багтсан улс орнуудын ихэнх нь хүн амын тоогоор бага  орнууд байгаа бөгөөд жагсаалтын дөрөвдүгээрт манай улс багтсан байна. 


10. Габон

 

Төв Африк дахь Габон улсын нутаг дэвсгэр  267 667 км². Харин хүн ам нь ердөө 2 173 000. Нийт хүн амын 37,9 хувь буюу 824 мянган хүн энэ улсын нийслэл Либревилад амьдардаг байна. 


11. Тринидад ба Тобаго

 

Карибын тэнгисийн өмнөд хэсэгт орших Тринидад, Тобаго хэмээх хоёр арал дээр орших Тринидад ба Тобагогийн Бүгд Найрамдах Улс газар нутгаараа ч хүн амаараа ч жижиг улс. Энэ улсын хүн ам ердөө 1,4 сая орчим бол хүн амын 39 хувь болох 544 мянган хүн нийслэл Порт-оф-Спейнд амьдардаг аж. 


8. Конго

 

Хүн ам нь нэг хотдоо хамгийн ихээр төвлөрсөн орнуудын наймдугаарт Бүгд Найрамдах Конго Улс оржээ. Төв Африк дахь энэ улсын хүн ам 5,3 сая орчим, харин нутаг дэвсгэрийн хэмжээ 342 000 км.кв.  

 

Харин нийслэл Браззавиль хотод нь хүн амынх нь 42,9 хувь буюу 2,3 сая хүн амьдардгаараа хүн ам хамгийн шигүү суурьшсан хотод тооцогддог аж. 


7. Панам

 

Нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 116 дугаарт ордог Панамын нийслэл Панам-Ситид 1,8 сая хүн амьдардаг аж. Энэ нь Панамын нийт 4,2 сая хүн амын 42,9 хувьтай тэнцэж байгаа юм. 

 

6. Парагвай

Өмнөд Америкийн Парагвай хотын нийслэл Асунсьон хотод 3,2 сая хүн амьдардаг. Энэ нь 7 сая хүн амтай Парагвайн нийт хүн амын 46,5 хувийг эзлэж байгаа юм. 


5. Израиль

 

Израилийн нийслэл Тель-Авив хотын хүн ам энэ улсын нийт хүн амын 48,1 хувийг эзлэдэг байна. Израильд нийтдээ 8,5 сая хүн амьдардаг бол нийслэлд нь 4,09 сая хүн оршин суудаг аж. 


4. Монгол

 

Хүн амын ихэнх нь нэг л хотод төвлөрсөн улс орнуудын жагсаалтад манай улс дөрөвдүгээрт бичигджээ. Бизнес Инсайдерын жагсаалтад Монгол улсыг “ердөө 3,2 сая хүн амтай ч нийт хүн амынх нь 48,2 хувь буюу 1,5 сая хүн нийслэл Улаанбаатар хотдоо амьдардаг” гэжээ. 


3. Уругвай

 

Өмнөд Америкийн Уругвай улсын хүн ам 3,4 сая. Харин нийт хүн амынх нь 50,4 хувь буюу 1,7 сая хүн нийслэл Монтевидео хотдоо амьдардгаараа жагсаалтын гуравдугаарт бичигджээ. 

 

2. Жибути

Дорнод Африк дахь Жибути улсын нутаг дэвсгэр ердөө 23,2 км квадрат бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийд 147 дугаарт  ордог. Энэ улсын нийт хүн ам болох 974 мянгаас 569 мянга буюу 58,4 хувь нь нийслэл Жибути хотдоо амьдардаг байна. 

1. Кувейт

Жагсаалтын нэгдүгээрт Кувейт улс оржээ. Энэ улсад 4,2 сая хүн амьдардгаас 72,5 хувь буюу 3 сая нь нийслэл Кувейтдээ амьдардаг юм байна. 
 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Chamd xamaguide hujaa buzar min
2019-11-14
зочин:
Сүхбаатар аймагаас Баян өлгий аймаг хүртэл төмөр замтай болох хэрэгтэй Хархорин хүртэл 6-н эгнээ хар замтай бол бүүр сайн байх Хархоринд ХОРУМ хот байнуулах нь зөв байх
2019-11-14
Үхрүүдэд энэ том газар нутгийн хэрэг алга
2019-11-13
Chamd xamaguide hujaa buzar min
Huz:
Hun am tsuutei ulsuud l bna daa gol uzuulult ni
2019-11-13