Д.Одбаярыг чөлөөлж, Цэцийг улс төрийн барьцаанаас гаргая
2019-11-13
Гэрэл зургийг MPA.mn

 

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын хуулийн байгууллагад шалгагдаж байна. Түүнээс өнгөрсөн долоо хоногт байцаалт авч, 10 хоногийн хугацаатай хилийн хориг тавьсан. Хоригийн хугацаа ирэх баасан гаригт дуусах бөгөөд Д.Одбаярыг зохих хэмжээний торгуулиа төлөөд эх орондоо ирнэ гэсэн мэдээлэл бий.

 

Тэгвэл “бөгсний” хэрэгт холбогдож, Монголын нэрийг муугаар дуудуулчихаад ирж буй ҮХЦ-ийн даргаа бид ямар байдлаар хүлээж авах ёстой вэ.  Одоогоор Цэцийн даргын суудлаас нь огцруулна гэсэн яриа олон нийтийн дунд  бий.  Харин улс төрийн талаас өмөөрөх өнгө аяс цухалзаж байгаа.  УИХ-ын дарга Г.Занданшатар хэрэг болсны маргааш яаран сандран мэдэгдэл хийж Д.Одбаяр буруугүй, хойно нь сууж байсан хүн асуудал үүсгэсэн байна гэсэн.   Түүний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мөн л гэр бүл, үр хүүхдийг нь бодоод дуугүй өнгөрөөх ёстой гэсэн агуулгатай юм хэлчихнэ лээ. Гэсэн ч Д.Одбаяр ирээд Үндсэн хуулийн цэцийн даргын суудлаа өгөх нь бараг л тодорхой.  Бүх зүйл ийм ойлгомжтой өрнөж, гадны хуулийн байгууллага хариуцлага хүлээлгэчихээд байхад улстөрчид өмөөрвөл  ёстой  инээдэм болно. Цэцийн дарга ч өөрөө сандал суудалтайгаа зууралдаж улайхгүй байлгүй л гэж бодно.

 

Гэхдээ энд нэг асуудал байна. Үндсэн хуулийн цэцийн дарга огцорвол Үндсэн хуулийн цэцийн жирийн гишүүн болдог зохицуулалттай. Тэгэхээр цэцийн дарга Д.Одбаяр үүрэгт ажлаа өгсөн ч цэцдээ л үлдэнэ гэсэн үг. Уг нь Д.Одбаярын холбогдсон хэргийг бодсон ч, сүүлийн үед цэцээс гаргаж буй шийдвэрүүдийг харсан ч Д.Одбаяр Үндсэн хуулийн манаач байх хүн  яав ч биш. Хамгийн түрүүнд улс төрөөс ангид, тэднээс хамааралгүй байх зарчмаа цэц аль хэдийнэ алдаад байв.  Цэцийн дээр хөх тэнгэр бий гэсэн ойлголт  үгүй болсон.  Учир нь Д.Одбаяр улс төртэй дэндүү ойрхон тэдэндээ хамгийн их холбоо сүлбээтэй ажилладаг цэцийн дарга “байсан”. Өөрөөр хэлбэл, Цэцийг  улс төрийн барьцаанд оруулж буй гол хүн нь Д.Одбаяр.  Тэр цэцийн даргын суудлаа өгч, гишүүнээрээ үлдвэл мөн л тэнд “улс төрийн”  арга техникээ үргэлжлүүлэх нь тодорхой.   Тэгэхээр одоо Д.Одбаярыг цэцээс бүр мөсөн чөлөөлж, Цэцийг улс төрийн барьцаанаас гаргах л үлдлээ.

 

Үндсэн хуулийн цэц есөн гишүүний бүрэлдэхүүнтэй.  Гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор парламент зургаан жилийн хугацаагаар томилдог.  Хэрэв Д.Одбаяр хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорвол Цэцийн есөн гишүүн сууж байгаад санал хурааж, дотроосоо даргаа сонгоно. Улмаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд орон гарах  хүсэлтэй гишүүний асуудлыг ч цэцийн гишүүд дотроо шийдвэрлэнэ гэжээ. Харин  түүний оронд томилох хүнийг анх санал болгосон газраас нь буюу Ерөнхийлөгч, УИХ, Улсын Дээд шүүхээс  дахин парламентад оруулж ирдэг гэжээ.

 

Д.Одбаярын хувьд Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа 2016 оны арваннэгдүгээр сард дуусгавар болж түүний оронд Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд санал оруулж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж байжээ.  Харин 2017 оны зургадугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүд хуралдаж, олонхийн саналаар Цэцийн даргаар Д.Одбаяр сонгогдож байсан. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн гишүүд Д.Одбаярыг чөлөөлж, Цэцээ улс төрийн барьцаанаас гаргах уу, үгүй юу гэдэг нь удахгүй тодорхой болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цэцийн хэдэн өвгөн тэтгэвэрээ аваад гэртээ сууж бай Та нар улсын төлөө ажиллаж чадахгүй Намын төлөө л ажиллана
2019-11-14
к к к:
Нямдоржийн шаналж байгаа нь өөрийн нь улс төрийн амьдрал
2019-11-14
Нүдний булай. Ардчилал гэж ярьж гарч ирсэн нөхдүүд бүгд алигарх болсон
2019-11-14
Зочин:
Нямдорж нээрэн хуцдаг халтар шүү, ээжийг нь бод, үр хүүхдийг нь бод байхдаа яахав дээ. Эхнэрийг нь бод гээд ядаж хэлчихгүй дээ. Ээж яадагийн, үр хүүхэд яахын эхнэр л хамгийн их шархалж зовж шаналж ичиж үхэхээ шахаж байгаа биз дээ. Ёстой хуцах юмаа олоод хуцчихдаг баймаар юм. Наад новшийгоо шууд чөлөөлөөч. Энэ хүн буруу юм хийсээн гээд хэлчих ганц ч албан тушаалтан алга байгаа нь Монгол улсыг улам ичгэвтэр байдалд оруулж байгааг анхаараач ээ тэнэгүүд ээ?
2019-11-13
Зочин:
Үгүй ш дээ. Их хурлаар ерөнхийлөгчөө сонгож батал. Бас цэцээ сонгож батал. Засгаа ч байгуул. Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлт иймэрхүү л байдалтай яригдаж хэлцэгдэж батлагдана. Ямар ч юм яриад хэлээд нэмэргүй бүх юмны дон туссан ямар хяналтгүй дураараа дургисан 76 хэмжээгүй эрхт төртэй байя л даа. Ингээд монголчууд бид бүгдээрээ амар сайхандаа жаргацгаая
2019-11-13
зочин:
"Мерит зарчим" алдагдсны нэгэн яруу тод жишээ нь Д.Одбаяр гуай юм. Одоо Монголоор дүүрэн Одбаяртангууд. Монголчууд бараг л бүгдээрээ хүн чанараа гээж адгуусан амьтад болсон. Яг л дуртай гүү, ингэ, үнээ, хонь, ямааг үнэрлэж явдаг азарга, буур, бух, хуц, ухна мэт болцгоосон. Монголчууд хүн биш, амьтаны сүрэг болцгоосон . Энэ бол Ардчиллын буян. Ардчилал бол хүнийг адгуусан амьтан болгодог бузар технологи юм.
2019-11-13
зочин:
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, намд өгсөн авилгал, танил тал, садан ураг төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт зэргээр нь биш, харин ажил мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс суртахууны төлөвшил зэргээр нь шилж сонгоод хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монгол төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.
2019-11-13
Zochin:
Naad baliar gaj dondtoi huhuriig hurdan turuus zailuulaach buzar yum
2019-11-13
zochin:
Odbayar-aas bol KOREA -visa changarsan .... Olon humuusiig heldee chirj bna. Hervee Odbayar ogtsorohgui bol tesmtsel bolno shuuu....
2019-11-13
Зочин:
Ямар нүүрээрээ ҮХЦ суух юм бэ?Тэнэг л биш бол олны хэл амны бай болж буг болон суухгүй биз.Хэрэв үлдэх гэж заваарвал огцортол ҮХЦ гадаа өндөг шидэх хэрэгтэй.
2019-11-13
Зочин:
Ямар нүүрээрээ ҮХЦ суух юм бэ?Тэнэг л биш бол олны хэл амны бай болж буг болон суухгүй биз.Хэрэв үлдэх гэж заваарвал огцортол ҮХЦ гадаа өндөг шидэх хэрэгтэй.
2019-11-13
Argagui manangin huh tenger bje.odo ogtsoruula
2019-11-13
Халх:
Шудрага дүр эсгэгч, өшөрхүү, өөрийгөө магтагч Нямдорж ,бөгс, Одбаярыгаа өмөөрөөд үхэх гээд байсан нь их учиртай. Нямдорж өөрөө цэцийн дарга болж улс төрийн амьдралаа уртасгах нүхээ малтаж байгаа юм бишүү!
2019-11-13
Юун “тушаал суудал буурч“ Цэцэд үлдэх вэ...?! Бүр Цэцэд байх ёсгүй, ёс суртахуунгүй юм биш үү!!!
2019-11-13
ШУДАРГА:
ЭНЭ АРЧААГҮЙ ЭТГЭЭДЭЭ НЭН ДАРУЙ ЗАЙЛУУЛААЧ ЭЭ,, МАН-ЫН МАНГАРУУДАА,, ЭХ ОРНОО ЭЦЭГ ЭХЭЭ ШИВШИГТ ХУТАГЧИХСАН ТЭНГИЙГ ЯАГААД ШИЙДЭХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ,, НЯМДОРЖ МЭТИЙН ӨРӨӨСӨН ДУГУЙНУУД НЬ ХААЦААЛААД БАЙГАА ЮМ БН Л ДАА,, ГЭМТ ХЭРЭГТЭНГҮҮД ШҮҮ ТА НАР
2019-11-13
Зочин:
Эд нар тэд нар чинь Оркууд шүү дээ сандал ширээтэйгээ үлдэхийг л эрх ямбаа эдлэхийг л илүүд үзнэ ухамсар ёс зүй соёл зан суртахуун хүмүүжил гэж оркуудад байдаггүй юм шүү дээ тийм болохоор огцорч чөлөөлөгдөхгүй л болов уу даа
2019-11-13
Болд:
Мунаг, архичин хүнийг Цэцийн гишүүн бүү хээл хуулийн байгууллагад ажиллуулах хэрэггүй...
2019-11-13
DR MAXWELL:
Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг Доктор MAXWELL гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.Япон Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү бидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL
2019-11-13
МАНАН:
Өмхий хүүрийг монгол улсын нутагт гишгэх газаргүй,гаргах мөргүй болгох хэрэгтэй.
2019-11-13
Zochin:
Naad baliar gaj dondtoi huhuriig hurdan turuus zailuulaach buzar yum