Залуу боксчдоо дэмжээрэй
2019-11-13

Боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-нд “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлсэн билээ. Эрэгтэй, эмэгтэй ангиллаар явагдаж буй тус тэмцээнд БНХАУ, Энэтхэг, Иран, Ирак, Япон, Казахстан, БНСУ, Филиппин, Шри-Ланка, Тайланд, Тайвань, Тажикистан, Узбекистан, Монгол зэрэг 17 орны 200 шахам боксчид өрсөлдөж байгаа юм.

 

Тэмцээн 7 хоногийн турш үргэлжлэх бөгөөд 17-ны ням гаригт Ази тивийн шилдэг боксчид тодорно.

 

Эрхэм хүндэт спорт сонирхогчид та бүхэн эх орондоо болж байгаа Азийн залуу боксчдын гал гарсан тулаануудыг хүрэлцэн очиж үзэж, баг тамирчдаа уухайлан дэмжээрэй. Азийн АШТ-ий тулаанууд өдөр бүр 14:00 цагаас эхэлж байна.

 

 Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин