Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна
2019-11-13

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-2020 оны төсвийг батлахаас өмнө АМНАТ-ын асуудлыг хэлэлцэх горимын санал гаргаж байна. Засгийн газар өнөөдөр хуралдсан. Санал нэг байгаа. 1.3 их наяд төгрөгийн орлогын алдагдалтай төсөв баталж болохгүй гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-НДШ ирэх онд нэмэгдлээ гэж олон нийт бухимдаж байна. Малчдын насыг нэмэгдүүлсэнтэй холбоотой НДШ нэмж байна гэж байгаа. Үндсэн хуулийн асуудлаа эхэлж хэлэлцэх хэрэгтэй. Энэ хооронд НДШ-тэй холбоотой ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ-той хамтарч гурвалсан уулзалт хийх шаардлагатай байна гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-АМНАТ-ийн талаар энэ асуудал МАН-ын бүлгээс завсарлага авсан. Ажлын хэсэг санал, дүгнэлт ирүүлнэ гэсэн. Засгийн газрын сайд нар чуулганы хуралдаанд орж ирж хэрэлдээд байх шаардлагагүй хэмээн тайлбарлав. 

 

Ингээс ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийн, 2021-2022 төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлэв.

Н.Энх 

Shuud.mn
Сонин хачин