Н.Оюундарь: Ажил олгогч, ажилтнууддаа дарамт үзүүлмээргүй байна
2019-11-13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

 

-Нийгмийн даатгалын сангийн орлого 2.2 их наяд, зарлага нь 2.5 их наяд. Тэгээд 300 тэрбум төгрөгийг яаж олгох вэ гэдэг асуудал байгаа. Халамжийн 83 төрлийн үйлчилгээн 756 тэрбум төгрөгийг зарцуулахаар болжээ. НДШ-д ажил олгогч, ажилтан нийлээд 24 хувийг төлөхөөр болж байна. Манай улсын хувьд 10 хүнээс 2-3 нь ажилладаг.  890 орчим мянган ажилтны 200 мянга орчим нь төрийн байгууллагынх. Тэгэхээр 700 тэрбум төгрөгийг хувийн хэвшил, аж ахуйн нэгжид ажиллаж байгаа улс НДС-д бүрдүүлж байна. Тиймээс үүн дээр эргэж бодох хэрэгтэй. Аж ахуйн нэгж, ажил олгогч, ажилчдадаа дарамт үзүүлэхгүй байх тогтолцоог бүрдүүлмээр байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

 

-Өнөөдрийн байдлаар Монгол Улс 2.3 их наяд төвлөрүүлээд, 2.5 их наядыг зарцуулж, улсын төсвөөс 756 тэрбум төгрөгийг авч байна. Ажиллах хүчний оролцооны тухайд манайх 10 хүний тав нь, урд хөршид 10 хүний 8.5 нь, хойд хөршид 10 хүний 6 нь ажиллаж байна. Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахдаа НДШ-ийг 2+1+2 гээд нийтдээ   таван хувийг нэмэх амлалт авсан.  Ирэх жилийн тухайд ингэж төлөвлөхөөс аргагүй болоод байна. 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

 

-Манай улс бизнес эрхлэгч, баялаг бүтээгчээ мартагнаад байгаа. Ялангуяа харилцаа холбооны салбар сүүлийн таван жилд 700 гаруй тэрбум төгрөгийн төсөвт орлого бүрдүүлсэн. Гэтэл татварын дараах цэвэр ашгийн 3 хувьтай тэнцэх орлого бүрдүүлнэ гэсэн заалт оржээ. Харилцаа холбоо, мэдээлэл холбооны салбар 25 хувийн татвараа төлөөд явж байгаа. Улсын төсөвт орлого бүрдүүлж байгаа баялаг бүтээгч нараа хайрлах ёстой. 

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

 

-Бүх нийтийн үүргийн сангийн чиглэлээр шүүмжлэл нэлээн байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй гэрээ байгуулж ирсэн юм билээ. Тухайн байгууллагуудтай тохиролцоод татвар ногдуулах орлогын 2 хувийг төвлөрүүлж иржээ. Ирэх онд татварын дараах орлогын 3 хувь гэж оруулж байгаа юм билээ. Татварын дараах ашгаараа тооцоход 1.7 тэрбум төгрөг болж байгаа юм. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-Одоо байгаа хуулиараа орлогын 2 хувьд. Бусад зүйлийг хасч байгаад 3 хувиар тооцохоор хоёр дахин багасч байгаа юм. Засгийн газрын оруулж ирж байгаа санал нь ачааллыг нь бууруулж байгаа. Өөрөөр хэлбэл хувийн хэвшилдээ тааламжтай шийдвэр гаргаж  өгч байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг өөрчлөхтэй холбоотой хуулийн төслийг дэмжиж байгаа. Хэдхэн хүний буруутай үйл ажиллагаанаас болоод ЖДХС-г нурааж болохгүй. Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа явуулах "Цэвэр агаар" сан хэдхэн хүний буруутай үйл ажиллагаанаас болж зогссон байсан. Нэрийг нь хэлэхээс ч цээрлэж байсан. Одоо нэрийг нь өөрчлүүлээд явуулж байна. Тийм учраас ЖДҮХС-г улстөрчдийг оролцуулалгүй явуулах хэрэгтэй. 

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

 

-Өнөөдрийн байдлаар ЖДХС-д 79 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл байгаа. Үүн дээр анхаарал төвлөрүүлж ажиллана. Төсвөөс тодорхой хэмжээний мөнгө тусгасан байгаа. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжигдэн батлагдлаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
Та бөөрийг эзэмшихэд тусалдаг уу? Хөдөлмөрийн хөлсөөр зорчих, хөл нийлүүлэн явахад анхаарлаа хандуулах явдал юм уу? Эцэст нь бидэнтэй дахин уулзах аялалд оролцохыг санал болгож байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд бүрэн хамрагдах боломжтой. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $ 780,000 ам. Хөдөлмөрийн хөлсөөр зорчих, хөл нийлүүлэн явахад анхаарлаа хандуулах явдал юм уу? Эцэст нь бидэнтэй харилцаа холбоо тогтоох арга хэмжээний талаархи DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд үнэ цэнэтэй зүйл болохгүй. Мэргэжлийн эмчилгээ хийлгэх эмнэлгийн тусламжийн дутагдал, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
2020-05-14
ЗОЧИН:
ЖДҮ -ГИЙН ЛУЙВАРЧДАА ШОРОНД НЬ ХИЙЖ ,ЦЭГЦЭЛМЭЭР БАЙНА ,ТЭГСЭН ЦАГТ Л МОНГОЛЫН "ТӨСӨВ" -ЗӨВ ШИЙДЭГДЭНЭ ШҮҮ ДЭЭ .ТҮҮНЭЭС НААШ МОНГОЛЫН ТӨСӨВ АШИГТАЙГААР ШИЙДЭГДЭХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ ,ЯМАР Ч ХУВИЛБАРААР БОДСОН АРД ТҮМЭНДЭЭ ЭЭЛГҮЙ Л ТӨСӨВ БОЛОН БАТЛАГДАХ БАЙХДАА- ЯАНАДАА ТА МИНЬ ЭЭ .
2019-11-14