Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
2019-11-14

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 

2019 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар  үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Хүйтний эрч суларч Дархадын хотгороор 14-19 градус, Хангай,  Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Завхан голын эх,  Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 9-14 градус,  Монгол-Алтайн уулархаг нутаг, Их Нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:   Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 7-9 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин