Манай хөлбөмбөгчид Камбожийн багтай өнөөдөр тоглоно
2019-11-14

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг, Камбож улсын шигшээ багтай хийх албан ёсны нөхөрсөг тоглолт өнөөдөр (2019.11.14) болно. Манай үндэсний шигшээ баг Камбож улсад долоо хоног байхдаа фитнес болон талбайн бэлтгэлийг өдөр бүр хийсэн юм. Өчигдөр Камбожийн олимпийн цэнгэлдэхэд тус тоглолтын хэвлэлийн бага хурал болж, хоёр багийн ахлах дасгалжуулагч, тоглогчид оролцов.

 

 

Монголын шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайсс: Юуны түрүүнд Камбожийн хөлбөмбөгийн холбоо болон МХБХ-ны удирдлагуудад энд бэлтгэл хийх боломж олгосонд талархал илэрхийлье. Яг одоо Монголд -20 хэмийн хүйтэн байгаа. Тиймээс Мьянмар улсад зочлон тоглох чухал тоглолтын өмнө халуун дулаан уур амьсгалд дасан зохицох гээд олон асуудал бидэнд тулгарах байв. Тэдгээрийг шийдэхэд Камбож улсад хийж буй энэ бэлтгэл бидэнд их тус болж байна. Камбож улсын шигшээ баг бол хүчтэй баг, ДАШТ-ий урьдчилсан шатны С хэсэгт бичигдэж байгаа. Албан ёсны тоглолт учраас бид бүх чадлаа дайчлан тоглох болно.

 

Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал: "Камбож улсад бэлтгэл хийж байгаа нь сайн хэрэг. Камбожийн шигшээ багийн хувьд хүчтэй сайн баг. Эхний хагаст гоол алдалгүй сайн хамгаалж, тоглолтыг өөрийн хэмнэлдээ оруулах нь бидний гол зорилго. Юутай ч энэ улсаас оноотой буцахыг хичээх болно. Камбожийн шигшээ багийн дасгалжуулагч Феликс Далмас: "Бид ДАШТ-ий урьдчилсан шатны дараагийн тоглолтоо Хонконгийн эсрэг хийнэ. Монголын шигшээ багийн хувьд, Хонконгтой ижил биеийн хүчний тоглолттой, хүчирхэг баг. Тиймээс сайн бэлтгэл болно гэж бодож байна. Бид өөрсдийн үндсэн хэв маягийг алдалгүй тоглохыг хичээх болно гэжээ.

 

Камбожийн шигшээ багийн хувьд дэлхийн чансааны 172 дугаарт бичигддэг бөгөөд ахлах дасгалжуулагчаар аргентин мэргэжилтэн Феликс Далмас, Японы шигшээ багийн тоглогч асан Кейсүкэ Хонда нар хамтран ажилладаг.

 

Тоглолт арваннэгдүгээр сарын 14-нд орон нутгийн цагаар 18:30 (Монголын цагаар 19:30) Олимпийн цэнгэлдэхэд явагдах юм.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Энхбаатар:
Займусь, замучаю как пол пль каипучию ха ха ха
2019-11-14