Өнөөдөр болох зарим үйл явдал
11-14

09.00 цагт Төрийн ордоны Нутгийн удирдлагын танхимд Монгол Улсад газрын сайн засаглалыг бэхжүүлэх “НЭС МОНГОЛ” платформын нээлтийн уулзалт болно.

 

09.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөн болно. Утас:11325044

 

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд Сэтгэцийн эрүүл мэндийн албыг үүсгэн байгуулсны 90 жилийн ойд зориулсан “Сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

 

09.30 цагт “Чингис” зочид буудалд “Худалдааны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэх гарц” хурал болно.

 

10:00 цагт ШӨХТГ-ын 9 давхарт 912 тоотод "Монгол Улсын шударга өрсөлдөөнийг орчинг бэхжүүлэх төсөл"-ийн 2 шатны үндсэн баримт бичигт Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дах төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико, ШӨХТГ-ын дарга Б.Лхагва гар гарын үсэг зурна. Холбоо барих дугаар 88114841

 

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

 

11.00 цагт Төрийн ордоны Иргэний танхимд Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, түүхч Д.Өлзийбаатар нар “Монгол бахархлын өдөр”-ийн талаар мэдээлнэ.


11.00 цагт MN-Мэдээллийн төвд Үндэсний судалгаа зөвлөгөөний төв, МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс улирал бүр гаргадаг "Хэрэглэгчийн итгэлийн индекс" судалгааны 2019 оны III улирлын мэдээг танилцуулна.

 

11.00 цагт: Академич Б.Чадраа агсны 80 насны ойг тэмдэглэх ажлын хүрээнд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний хурал, дурсгалын самбар байрлуулж, нэрэмжит танхим нээнэ. Утас 99717977

 

11.30 цагт МУИС-ийн хичээлийн I байранд МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран ажиллах гэрээ байгуулах, магистрын хамтарсан тэтгэлэг гардуулах ёслол болно.

 

12.00 цагт “Чингис” зочид буудалд Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн зөвлөгөөн болно. Утас: 99115624

 

14.40 цагт Тусгаар тогтнолыг ордонд “Бууны сумыг буцааж болдоггүй” уран сайхны киноны нээлт болно.

Shuud.mn
Сонин хачин