Моралес: Хямралыг тайван замаар шийдвэрлэхийн тулд Боливи руу буцахад бэлэн
2019-11-14

 

Боливийн Ерөнхийлөгч асан Эво Моралес эх орондоо үүссэн улс төрийн хямралыг энхий замаар шийдэхийг уриалсны дээр нөхцөл байдлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд Боливи руу буцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж ТАСС агентлаг мэдээллээ. 

 

Түүний өгүүлснээр, "бүх тал оролцох яриа хэлэлцээр" Боливийн улс төрийн хүчнүүдэд дутагдаж байгаа гэнэ. 

 

Түүнчлэн тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сенатч Жанин Аньесийг хүлээн зөвшөөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа Моралес илэрхийлсэн байна.

 

Энд дуулгахад, 10 дугаар сарын 20-нд болсон сонгуулийн дараагаас эсэргүүцэл эмх замбараагүй байдал Боливид газар авч, үймээний улмаас амиа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо өссөөр байгаа юм. Боливийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хүрээлэнгийн мэдээлснээр эсэргүүцлийн үеэр амиа алдсан 10 хүний цогцосд шинжилгээ хийхэд найман тохиолдол нь галт зэвсгийн шархнаас амиа алдсан нь тогтоогджээ. Мөн 500 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

 

 

Эрх мэдэлд шунасан популист Эво Моралес 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин