Израилын цохилтын улмаас 32 хүн амиа алджээ
2019-11-14

Израил улс Газын зурваст цохилт өгсний улмаас амиа алдсан хүний тоо 32 болж нэмэгдсэн талаар  ТАСС агентлаг мэдээллээ.

Өмнө нь, Израил Газын зурваст өгсөн цохилтын улмаас ганцхан өдрийн дотор 26 хүн амиа алдаж, 80 хүн шархадсан гэж Газын зурвасын Эрүүл мэндийн яам лхагва гарагт мэдээлж байв. Амиа алдсан хүмүүсийн дунд өсвөр насны гурван хүүхэд байгаа талаар мөн онцолж байсан юм. 

Израилын Агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд Газын зурвас болон ойролцоох байршлуудад хэт даврагчдын байрлалд өгөх цохилтоо цохилтоо лхагва гаригийн орой үргэлжүүлсэн  талаар ТАСС мэдээллээ.

Сүүлийн үед хурцадсан энэ асуудлыг зохицуулах үүднээс Ойрхи Дорнодын асуудлыг хариуцсан НҮБ-ын тусгай зохицуулагч Николай Младенов, Палестины “Лалын Жихад” бүлэглэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Зияд аль-Нахал нар Египетийн нийслэлд очсон бөгөөд талуудын хооронд гал түр зогсоох тохиролцоонд хүргэх асуудлаар ажиллаж байгаа юм байна.

Газын зурвасаас Израиль руу 50 пуужин харважээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ondor nastan:
EHLEED GASIIN ZURVASAAS IZRAIL URUU 190 UDAA PUUJINGAAR HARVASAN MEDEEG NIITLEECH.