Олны танил хүмүүсийн зургаар залилан хийдэг бүлгийг илрүүлжээ
11-14

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар 4125 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний ихэнх хувийг цахим залилан эзэлж байна.

 

Олны танил хүмүүсийн нэр, зургийг ашиглан хуурамч хуудас нээж, иргэдийг залилан мэхэлж байсан этгээдүүдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг этгээдүүд нь дансандаа мөнгө байршуулуулах замаар иргэдийг залилдаг байна. Урьдчилсан байдлаар 166 хохирогч тогтоогдсон байна.

 

Энэ төрлийн үйлдлээр хохирсон иргэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хандахыг хүсч байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин