Ерөнхийлөгчийн албан тушаалыг өгөхөө зарлав
11-15

 

Олон улсын мөсний хоккейн холбооны (IIHF) ерөнхийлөгч Рене Фазел албан үүргээсээ зодог тайлахаар шийдвэрлэжээ. Тэрбээр “Би ирэх жил 70 нас хүрнэ. IIHF-ийг 1994 оноос хойш 25 жил удирдсан байна, одоо албан тушаалаа өгөх цаг болжээ” хэмээн мэдэгдсэн байна. Хойтон Фазелийн эх орон Швейцарийн Лозанн, Цюрих хотуудад хоккейн ДАШТ болох үеэр тэрбээр албан тушаалаа шилжүүлэх бололтой.

 

IIHF-ийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүмүүсийн бүрэлдэхүүнд дараах таван эрхмийг багтааж байгаа юм: Хенрик Бах-Нилсен (Дани), Петер Бриза (Чех), Сергей Гончарев (Беларусь), Боб Николсон (Канад), Франц Райндл (Герман).

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин