УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийнэ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;
“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай асуудал;
Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудал;
Ерөнхий сайдын мэдээлэл сонсоно.
Уншиж байна |