Сирийн газрын тосны орд газрыг эргүүлэн өгөхийг Орос АНУ-д уриаллаа
2019-11-15

 

АНУ Сирийн газрын тосны орд газруудыг тус улсын эрх баригчдын хяналтанд шилжүүлж, Сирийг орхин гарах ёстой хэмээн НҮБ-ын дэргэдэх  Оросын байнгын төлөөлөгчийн орлогч  Дмитрий Полянский  мэдэгджээ. 

 

Америкийн цэргүүд Сирид хууль бусаар байрлаж байгаа, харин газрын тостой холбоотой тэдний үйл ажиллагаа нь сиричүүдийн нүдэнд дээрэм тонуул мэт харагдаж байгаа хэмээн дипломатч цохон тэмдэглэсэн байна. 

 

"Газрын тос шиг Америкад нэн чухал нөөцтэй хэдий ч Сири улс гадаад улс орны хууль бус цэрэг байршуулдаг явдлаас нэн даруй чөлөөлөгдөх ёстой" хэмээн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр Дмитрий Полянский мэдэгджээ. 

 

Түүнчлэн газрын тосны орд газруудыг эргүүлэн өгөх нь Сирийн ард түмэнд олгох хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх тал дээр АНУ-ын оруулах бодит хувь нэмэр болно гэж тэрбээр онцолсон байна. 

 

Эргэн сануулахад, 2011 оны хавраас эхэлсэн Сирийн иргэний дайн намжиж, энэ оноос  АНУ тэргүүтэй олон улсын эвсэл болон ОХУ цэргийн хүчээ хэсэгчлэн эргүүлэн татаж эхэлсэн. Гэхдээ өмнө нь Исламын улс алан хядах бүлэглэлийн орлогын гол эх үүсвэр байсан газрын тосны орд газруудыг хамгаалуулахаар АНУ цэргүүдийнхээ хэсгийг үлдээсэн юм.

 

АНУ газрын тосыг алан хядагчдаас хамгаалах биш харин өөрсдөө хууль бусаар наймаалдаг болоод удаж байгаа талаар Оросын Батлан хамгаалах яам мэдээлж байлаа.

 

Тодруулбал, Сирийн дорнод хэсэг дэх орд газраас олборлосон газрын тосыг хууль ёсоор экспортлохгүй, харин Америкийн цэргийн болон тусгай албадын дэмжлэгтэйгээр, хар алтыг хууль бусаар хилийн чанад руу зөөгөөд удаж байна гэж Оросын Батлан хамгалахын яам мэдэгдэж байсан юм. 

 

Мөн үүний баталгаа болгон сансрын зургуудыг дэлгэсэн бөгөөд Оросын Батлан хамгалахын яамны албан ёсны төлөөлөгчийн мэдэгдснээр, АНУ Сирийн зүүн хойд хэсэгт байх газрын тосны орд газруудыг биш харин Сирийн нутаг дэвсгэрээс газрын тосыг зөөн гаргаж байгаа хууль бус наймааны маршрутыг хамгаалж байгаа гэж мэдэгдэж байв. 

 

Үүний дараа Төрийн департаментын зүгээс Сирийн газрын тосны орд газрыг АНУ зөвхөн хамгаалж байгаа, харин олборлолтыг Сирийн эрх баригчид өөрсдөө хариуцаж байгаа хэмээн мэдэгдэж байлаа. 

 

Гэсэн ч энэ мэдэгдлээс хойш хэдхэн хоногийн дараа Сирийн Ерөнхийлөгч нөхцөл байдлыг илчилсэн бөгөөд 

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад RТ агентлагт өгсөн ярилцлагадаа АНУ-ыг газрын тосыг нь тонож байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь Америкийн бодлогын түрэмгий жишээ хэмээн мэдэгдсэн юм.

 

 

Асад: Газрын тос дээрэмдэж байгаа нь АНУ-ын түрэмгий бодлогын жишээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Америкийн гадаад бодлого гэгч ердөө л энэ. Дээрэм тонуул хийх. Яг үнэндээ дэлхийн нлмер нэг алан хядах хамгийн том бгууллага бол АНУ
2019-11-16
ha ha Putin siriin eromhii;ogch bolchoo yu
2019-11-15