Инстаграмм дахь төлбөртэй постны үнэ 195 дахин өсчээ
11-15

 

Ашиг орлого олох зорилгоор олон нийтийн сүлжээнд идэвхитэй байдаг хүмүүс болох инфлюенсерүүдийн орлого сүүлийн жилүүдэд асар хурдтай нэмэгдэж байгаа нь Izea маркетингийн компанийн гаргасан судалгагагаар харагджээ. 

 

Энэ судалгаанд дурдснаар, Инстаграмм дахь нэг төлбөртэй постны дундаж үнэ 2014 онд 134 доллар байсан бол 2019 онд 1642 болсон бөгөөд дэлхий даяарх брэндүүд  ийм төлбөртэй пост захиалдаг байна. 

 

Судлаачид, Фейсбүүк, Юүтүб, Инстаграммын төлбөртэй контентуудыг судлан 2014-2019 оны хооронд төлбөрийн хэмжээ хэрхэн өөрчлөгдснийг судласан бөгөөд тэд инфлюесерүүд болон олон нийтийн сүлжээнүүдийн одуудыг судалжээ.

 

Илтгэлд дурдснаар,, 2018-2019 оны хооронд Инстаграмм дахь төлбөртэй гэрэл зургийн дундаж үнэ 44% нэмэгдэж, 2006 онд 7,39 долларын үнэтэй байсан төлбөртэй пост 2014 онд 407, 2019 онд 1442 ам доллар болж, 13 жилийн дотор 195 дахин өсчээ.

 

Инфлюенсерүүд Юүтүбээс хамгийн их мөнгө олдог бөгөөд Юүтүбд тавигдсан төлбөртэй пост дунджаар 6,7 мянган ам.доллар болжээ.

 

Фейсбүүкийн төлбөртэй пост 2014 онд найман доллар байсан бол 2019 онд 395 доллар болж өссөн байна.

 

Компаниуд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтийн сүлжээгээр сурталчилуулахын тулд мөнгө өгөх энэ ажиллагаа цаашид улам нэмэгдэнэ гэж маркетингийн компанийн мэргэжилтнүүд үзжээ. Тэдний тооцоолсноор сүүлийн жилд олон нийтийн сүлжээн дэх инфлюенсерүүдийн төлбөртэй пост 150 хувиар өссөн байна.
 

Улмаар 2020 он гэхэд дэлхий даяар энэ зах зээлийн эзлэхүүн 10 тэрбум ам.доллар болж өснө гэж мэргэжилтнүүд таамаглажээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин