Брежневийн жолооны үнэмлэх 1,5 сая рублиэр зарагджээ
2019-11-15

 

ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежневийн жолооны үнэмлэх "Литфонд"-ын дуудлага худалдаагаа нэг сая 550 мянган рублиэр зарагджээ. Үнэмлэхний хамт зөрчлийн талон зарагдсан гэж "Комсомольская правда" мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр,  Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга ААК №000077 тоот үнэмлэх нь бүх төрлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгодог байжээ.

 

Энэ үнэмлэхийг Брежневт 1976 онд олгосон ч  маш сайн хадгалагдсан бөгөөд тухайн үеийн Дотоод хэргийн сайд Николай Щелоков наргиа болгон үнэмлэхийг бэлэглэж байсан аж.

 

Харин Брежневийн үнэмлэхийг 1,5 сая рубль /63,2 сая орчим төгрөг/ худалдан авсан хүний талаар дуудлага худалдаа зохион байгуулагчид мэдээлээгүй байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
П.Очирбатын монголын нефтийн бүтээгдэхүүн энгэртээ нялсан дээлийг зарсан гэсэн бас нэг хулгайч нь л авсан байхдаа. Монголын төрд гарсангууд ард түмэндээ хэрэг болохоор ийм юм хийсэн шүү гэж бодогдож сэтгэгдэхээр юм хийгээгүй, монголоо гэсэн сэтгэлгүй, шуналын микровууд байсан байх юм. Бурхан л мэдсэн байхдаа хамар нь ховдгийн гай кинонд гардаг шуналтных шиг болчихсон байсан.
2019-11-16
бериа:
брежнев хүртэл жолооны үнэмлэхтэй байсан байхын
2019-11-15