Сайжруулсан түлш гаргахгүй, түүхий нүүрс оруулахгүй
11-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлшийг бүсээс гаргахгүй байхыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос анхааруулсаар байна. Энэ зөрчлийг илрүүлэн шалгах ажлыг цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж 24 цагийн пост ажиллуулж байгаа.

 

Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглосон бүсэд буюу нийслэл хот руу нэвтрүүлэхгүй байх захирамж гараад багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч түүхий нүүрс түлэх, тээвэрлэх зөрчил тасрахгүй гарсаар байна.

 

Тээврийн цагдаагийн албаныаас өчигдөр /2019.11.14/ түүхий нүүрс зөөж тээвэрлэсэн 5 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна.

 

Тухайлбал Төв аймаг Борнуур сумын нутаг “Урьхан” зоогийн газрын хойд замд Hyundai Sonata-5 маркийн автомашины жолооч Э нь 256 кг түүхий нүүрс тээвэрлэж явсан

 

- ХУД-ийн 13-р хороо Хово маркийн автомашин 20 тонн түүхий нүүрс тээвэрлэж явсан

 

- ХУД-ийн 12-р хороо Хино маркийн автомашины жолооч А нь 4 тонн түүхий нүүрс тээвэрлэж явсан

 

- БЗД-ийн 10-р хороо Hyundai Libero маркийн автомашины жолооч Л нь 1 тонн түүхий нүүрс тээвэрлэж явсан

 

- СХД-ийн 32-р хороо Эмээлтийн замд Toyota Prius-30 маркийн автомашины жолооч Б нь 102 кг сайжруулсан түлш тээвэрлэж явсныг тус тус илрүүлсэн байна.

 

Түүхий нүүрс түлэх болон нийслэл рүү оруулахыг хориглох тухай захирамж иргэдэд хүрсэн ч харин сайжруулсан шахмал түлшийг хотоос гаргахгүй байх журмыг иргэд төдийлөн сайн мэдээгүй учир гэнэт гарсан шийдвэр мэт хүлээн авч байна.

 

Нийслэлийн засаг дарга  агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлшийг бүсээс гаргахгүй байх захирамжийг 2019.10.24-ний өдөр гаргасан. Мөн 2019 оны 09 сарын 30-ны өдөр А/1016 тоот захирамж гарган Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж сайжрлуулсан шахмал түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдалд хяналт тавьж, түлшний чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд даалгасан.

 

 

 

Эдгээр захирамжийн дагуу түүхий нүүрс тээвэрлэн нийслэл рүү нэвтрүүлэх болон сайжруулсан шахмал түлшийг нийслэлээс гаргах гэсэн зөрчлүүдийг Тээврийн цагдаагийн албанаас илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж буй юм байна.

 

Хэрэв сайжруулсан шахмал түлш тээвэрлэж нийслэлээс гаргах оролдлого хийвэл тухайн иргэнийг торгохгүй. Харин үйлдлийг нь таслан зогсоож зөвлөгөө өгөөд буцааж байгаа аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гачууртын эцсийн буудлын айлуудын дунд хашаалсан дүүрэн түүхий нүүрс шуудайлж бхын, тэнд түүхий нүүрс түлэхийг зөвшөөрч бгаа юу ?
2019-11-17
урьхан:
"Урьхан” зоогийн газрын хойд замд Hyundai Sonata-5 маркийн автомашины жолооч Э нь 256 кг түүхий нүүрс тээвэрлэж явсан" гэнэ үү? УБ-аас 100 км-ийн цаана хүнийг саатуулдаг нь яаж бгаа юм бол?
2019-11-16
NELEEDGUI gej medreltehee bolioch ee
2019-11-15