Ерөнхийлөгчөөс 2020 оны төсөвт хориг тавихыг хүслээ
11-15
Гэрэл зургийг MPA.MN

 

МҮЭХ-ноос нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэж, ХНХЯ-ны гадаа цуглаан хийлээ. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 250 тэрбум төгрөг дампуурсан Капитал банкны дансанд “хэвтэж” байна. Иргэдийн төлсөн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна. Удирдлага, менежмент хангалтгүй байна. Тиймээс МҮЭХ гишүүдийнхээ шаардлагаар сануулах цуглааныг хийж байгаагаа мэдэгдэв.

 

Тус цуглаанаар 2020 оны төсвийг эргэн харах шаардлагыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайд Н.Чинзориг нарт хүргүүллээ. Мөн Ерөнхийлөгчид 2020 оны төсөвт хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг хүсэв.

 

МҮЭХ-ын ерөнхийлөгч Ш.Амгаланбаатар “Ирэх оны төсөвт иргэдийн цалин, тэтгэврийн нэмнэ хэмээн тодорхой хөрөнгийг тусгасан. Энэ нэмэгдэл нэмэгдэл биш болно. Иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдэхгүй, харин хорогдоно” гэдгийг хэллээ.

 

Өнөөдрийн  сануулах цуглаан ирэх баасан гаригт олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болон өргөжих юм байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
ҮЭ-н байгууллага бол хэрэгтэй.Даанч ажиллаж удирдаж байгаа хүмүүс нь одоогийн шаардлага хангахгүй, хар толгойгоо бодсон нөхөд байна.
2019-11-16
ажил хийснийхээ төлөө НДШ-ээр торгуулийн ялаар шийтгүүлж байгаа нь шударга ёсонд хэр нийцэх вэ?
2019-11-15
zochin:
Үйлдвэрчин гэхээр заавал эсэргүүцдэг гээд ойлгосон удирдлагуудаас салмаар байнаа. Ажил хийвэл ам тосдоно гэдгийг л хамгийн сайн хэлж явмаар амьтан шүү дээ
2019-11-15