Есөн настай хүүгийн "Huawei" маркийн гар утсыг залилжээ

Бага ангийн сурагчид гар утсаа бусдад залилуулах, дээрэмдүүлэх тохиолдол гарсаар байна.
Тухайлбал өчигдөр /2019.11.14/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Нийслэлийн II сургуулийн орчимд есөн настай эрэгтэй хүүхдийн "Huawei" маркийн гар утсыг үл таних хүн залилсан гэрэг гарчээ.
Хүүхдээ гар утсаар тоглуулах нь асар хортой болохыг судлаачид хэлдэг. Тэгвэл мөн үнэтэй гар утас таны хүүхдийг гэмт хэргийн золиос болох шалтгаан нөхцлийг бүрдүүлдэг байна.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ үнэд хүрэхүйц гар утас хэрэглүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ