Эмх замбараагүй байдлын улмаас Боливийн нийслэл газрын тос, хийгүй болжээ
11-15

"Боливийн газрын тосны орд газар" улсын газрын тос, хийн корпораци тус улсын Эль-Альто хот болон ойр орчимд гарсан эмх замбараагүй байдал үүссэний улмаас цаашид нийслэл хот руу шатахуун нийлүүлэх боломжгүй болсон талаараа мэдэгджээ.

 

"Эль-Алто хот болон  үйлдвэрийн эргэн тойрны нутаг дэвсгэрт эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа тул шингэн түлш нийлүүлэх боломжгүй боллоо" хэмээн компанийн албан ёсны мэдэгдэлд дурдсан байна.

 

Мөн эмх замбараагүй байдалд оролцогчдод хандан "Сенкат дахь үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангах, нийлүүлэлтээ сэргээх боломж олгохыг" уриалжээ.

 

Эргэн сануулахад, өнгөрсөн сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн боливичууд эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал үүсгэн, улмаар тус улсын Ерөнхийлөгч Эво Моралес албан тушаалаасаа огцорсон юм. 

 

Моралес: Боливид төрийн эргэлт гарч байна

Эрх мэдэлд шунасан популист Эво Моралес

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
amerikiin zaavraar ulsaa ustgaj baigaa ulsiin neg bolloo doo
2019-11-16