Хотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов
2019-11-15

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Өгөөмөр" захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж "Ахмадын хотхон", "Шинэ үе", "Өгөөмөр" хотхоны 10000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр ирсэн байна.

 

Дээрхи нөхцөл байдлыг өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан газар дээр нь очиж шалгаснаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн, орц гарцыг нээх, замын бөглөрөл түгжрэлийг сааруулахад гурван чиглэлийн замыг богино хугацаанд нээж  ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр иргэдэд хандан “Та бүхний гаргасан гомдол саналыг нийслэлээс богино хугацаанд шийдвэрлэхээр болж байна. Харин одоо иргэд оршин суугчид та бүхэн амьдарч буй орчныхоо гаднах талбайг тохижуулж, ногоон байгууламж бүхий стандартад нийцсэн орчинтой болгоорой. Иргэд ч мөн эрхээ эдлэхийн дээр үүргээ ухамсарлан өөрсдийн ая тухтай орчныг бүрдүүлэх ёстой шүү” гэсэн юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Орон сууцны 50 м зай чөлөөтэй эзэмших хууль дүрэм чинь хаана байна вэ? Хотын даргаа. Таны доод ажилтнууд тань сохор болчихоогүй юм бол хууль дүрэм мөрдөгдөхгүй зүйл маш их байна шүү дээ. Таны доод албан тушаалтангууд хардаггүй юм бол та харах байлгүй дээ. Яваад үзээрэй. Үерийн далан суваг хаасан, орц гарцгүй болсон орчин түм бумаарай бна шүүдээ. Та харж чаддаггүй юм бол цалингаарай шудрага ард түмнийг хөлсөл. Тэд олоод хэлээд өгнө. Доод албан тушаалтнуудаа ард түмний мөнгийг үр дүнгүй идэх асуудлыг зогсоо.
2019-11-16
zochin:
Орц гарцыг нээхээс гадна хотын төвд гадна зогсоолгүй барилга байшин бариулж хүлээж авах асуудлаа зогсоох хэрэгтэй. Мөн хорооны ажилтан нэрээр сөөхтэйгээ хуйвилдаж орон сууцны дэргэд зөвшөөрөлгүй авто машины зогсоол хийж , орон сууцны халаалтаас хулгай хийж оршин суугчдын мөнгө давшиж байдаг бүлэг хот даяар олон болсон асуудлаа таслан зогсоож, цэгцэлбэл яасан юм вэ? Хотын удирдлага дээгүүр харж худлаа ярих асуудлаа зогсоож, хууль журамаа мөрдүүлж ажилбал яасан юм вэ?
2019-11-16
Одоо нөгөө Энхтүвшин нь боож үхнэ биз мэргэжлийн хяналтаа явуулаад болохгүй гээд
2019-11-15
иргэн:
За энэ ёстой зөв ажил байна, Түгжрэл буурахад чухал нөлөөтэй шүү. Ингээд байвал дэмжинэ шүү.
2019-11-15