ВИДЕО: Танзанийн рэп дуучныг "ёс суртахуунгүй" гэж үзэн уран бүтээл хийхийг хоригложээ
2019-11-15

Танзанийн эрх баригчид тус улсын нэртэй рэп дуучин Роза Ри "улс орны ёс суртахуунтай зөрчилдсөн" клип хийсэн гэж үзэн зургаан сарын хугацаатайгаар уран бүтээл хийх нь хориглосон талаар Regnum  мэдээллээ.

 

Танзанийн үндэсний соёлын зөвлөл дуучин Роза Ри найз залуу, Кенийн уран бүтээлч Тимми Тдаттай хамтран гаргасан "Vitamin U" дуу нь тус улсын хөгжмийн салбарын дүрмийг мөн зөрчсөн гэж үзсэн байна.

 

Улмаар Роза Ри хилийн чанадад дуулах эрхгүй болсны дээр 870 ам.доллараар торгуульжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Танзанийн үндэсний урлагийн зөвлөл дуучны шинэ гаргасан клиптэй холбоотойгоор хэрэг үүсгэн шалгасан гэнэ.

 

"Бид Роза Риг дуудан ирүүлж, түүний хэрэгтэй холбоотойгоор сонсгол явуулсан. Улмаар хоёр зөрчил байгааг илрүүлсэн юм. Нэгдүгээрт тэр зөвлөлд хөгжмийн төслөө танилцуулан, хэлэлцүүлээгүй, хоёрдугаарт хууль зөрчин, гадаадын уран бүтээлчтэй хамтрахдаа гэрээ байгуулаагүй " хэмээн Танзанийн үндэсний урлагийн зөвлөл мэдэгджээ. 

 

Юүтүб хуудсанд байршуулсан анхны клипийг "зохисгүй агуулагтай" гэж үзэн устгасан бол "арай боломжтой" гэсэн видеог өнгөрсөн долоо хоногт  байршуулсан бөгөөд одоогоор 188 мянга гаруй хүн энэ клипийг үзжээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
uunees oorharuud haa bna bugd adilhan shuudee
2019-11-16