ИНФОГРАФИК: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал
11-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2019 оны эхний 10 сарын зарим тоон мэдээллийг инфографикаар хүргэж байна.

 

Ажиллах хүчний судалгааны 2019 оны 3 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байгаа бөгөөд ажиллах хүчний оролцооны түвшин 60.1 хувь байна. Ажиллах хүчний оролцооны түвшинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүд 67.4 хувь, эмэгтэйчүүд 53.5 хувь байна. Хөдөлмөрийн нөөцөд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 54.2 хувь байна. Хүйсээр авч үзэхэд эрэгтэйчүүд 60.1 хувь, эмэгтэйчүүд 48.8 хувь байна.

 

Ажиллах хүчний 1.2 (90.1%) сая нь ажиллагчид, тэдгээрийн 10.9 (0.9%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна. Харин улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 850.9 (39.9%) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам, тэдгээрийн 51.3 (6.0%) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажилгүй хүний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүчинд багтаж байна.

 

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 10 сард ажилгүй 69.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 19.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 52.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.8 (9.0%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.8 (3.3%) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 185 (1.0%) хүнээр буурсан байна.

Shuud.mn
Сонин хачин